Та хийлгэх шаардлагатай юу?
#Үргүйдэл гэж юу вэ?Хосууд 1жилийн турш ямар нэг хамгаалах хэрэгсэл хэрэглэлгүй бэлгийн харьцаанд орж байгаа боловч жирэмслэхгүй байвал(35с дээш насны эмэгтэйн тохиолдолд 6сар) үргүйдэл гэнэ.
Үргүйдлийн шалтгаан:
Хэрэв нөхөн үржихүйн дараах процессуудын аль нэгэнд асуудал үүссэн тохиолдолд үргүйдэл болох шалтгаан болдог.
Үүнд:
- Ооцит хэвийн ялгарч обуляци явагдах
- өндгөвчнөөс гадагшилсан өндгөн эс үрийн сувагт зөөгдөх
- үрийн сувагт эм эс эр эстэй нэгдэж үр тогтох
- үр тогтсон эс умайд зөөгдөж умайн хананд бэхлэгдэх
Үргүйдэл ихсэх болсон шалтгаан?
Үргүйдэлд хүргэж буй хүчин зүйлст нас, таргалалт, хүрээлэн буй орчин,хоолны дэглэм, амьдралын хэв маяг,эрүүл мэндийн хүчин зүйлс, бусад хүчин зүйлс гэх мэт олон зүйл нөлөөлдөг. Зарим тохиолдолд шалтгааныг нь тодорхойлох боломжгүй үргүйдэл ч байдаг.
Хэзээ эмнэлэгт хандах ёстой вэ?
Хосууд гэрлэсний дараа хэвийн бэлгийн амьдралд ороод жил гарам болж байгаа боловч жирэмслэхгүй байгаа бол эмнэлэгт очиж шинжилгээ хийлгэхийг шаарддаг. Харин эмэгтэйн нас 35-аас дээш гарсан хосуудын хувьд жирэмслэх оролдлого хийгээд 6 сар болсон ч жирэмслэхгүй байгаа бол эмнэлэгт хандаж үзүүлэх шаардлагатай гэж үздэг. Мөн түүнээс гадна эндометриозтой гэж эргэлзэх юмуу сарын тэмдэг ирэхгүй байх тохиолдолд ч эмнэлэгт ирэх нь зүйтэй.
Эрэгтэй үргүйдэл гэж юу вэ?
Сүүлийн үед агаарын бохирдол, амьдарлын буруу хэв зуршил, орчны сөрөг нөлөө, стрэсс зэрэг хүрээлэн буй орчны нөлөөллөөс шалтгаалан эр эсийн тоо цөөрөх хандлагатай байгаа бөгөөд энэхүү үзүүлэлт нь эрэгтэй үргүйдлийн тоо өсч байгааг илэрхийлж байна.Гэсэн хэдий ч сүүлийн үед өндгөн эсийн цитоплазмын дотор эр эсийг шууд тарих ажилбар зэрэг нөхөн үржихүйн туслах эс ажилбарын тусламжтайгаар үрийн шингэн болон төмсгөнд нэг ширхэг эр эс олдож гарсан ч үр тогтоох боломжтой болсон бөгөөд эрэгтэй үргүйдлийн ихэнх хэсгийг шийдвэрлэх боломжтой болсон.
Хамгийн сүүлийн үеийн судалгаагаар Солонгос улсад гэрлэсэн 10хос тутмын 1 нь үргүйдэлтэй гэр бүл гэж гарсан байна. Үргүйдэл гэхээр эмэгтэйгээс шалтгаантай хэмээн ойлгож, эмэгтэй хүнд бүх бурууг тохдог байсан үе саяхан. Гэвч яг үнэндээ судалгаагаар үргүйдлийн 33 % нь эрэгтэйн шалтгаантай үргүйдэл, 20 % нь эрэгтэй эмэгтэй хоёулаа ямар нэг асуудалтай байх ба, эрэгтэйн шалтгаантай үргүйдэл 50%- аас дээш хувийг эзэлж байгаа нь нийт гэрлэсэн эрэгтэйчүүдийн 5~10 % хувьтай тэнцэж байна.
Монголд холбоо барих:
Утас : +976-7000-9395
И майл : kmicmn2@gmail
web : www.btmedi.com
Хаяг : Монгол улс Улаанбаатар хот 1 дүгээр хороо, Энхтайваны гудамж Шүд эрүү нүүрний эмгэг судлалын төв байр 4 давхар 407тоот
Солонгост холбоо барих:
Утас : +82-(0)31-810-9395
И майл : btmedi@naver.com
Хаяг : 3F, 3006-ho, SK M-city Tower, 195, Baekma-ro, ilsangdong-Gu, Goyung-Si, Republic of Korea, 410-839
댓글 없음:
댓글 쓰기