Лазераар хараа тэглэх хагалгаа хэрхэн хийгддэг вэ?
Лазераар хараа засах технологийн хамгийн боловсронгуй нь LASIK хагалгаа юм. Хамгийн оновчтой, өвдөлтгүй технологи. Энэ хагалгаа нь өндөр нарийвчлалтай мэс заслын технологийг эксимер лазерын үйлчилгээтэй хослуулсан байдаг бөгөөд нүдний эвэрлэгийн давхаргуудын бүтцийг аль болох гэмтээлгүй хадгалж үлдээх хамгийн үр дүнтэй, оновчтой аргад тооцогддог. Лазераар хараа засах хагалгаа нь юун түрүүнд харааг иж бүрэн оношлохоос эхэлнэ. Уг оношлогоогоор хараа, түүний төрөл, харааны эмгэгийн зэрэг, нүдний даралт, эвэрлэг бүрхэвчийн топографи, зузаан, муруйлт зэргийг тодорхойлдог. Эцэст нь лазер хагалгаа хийх боломжтой эсэхийг тогтоож өгнө.
Хагалгаа нь хэсэгчилсэн мэдээ алдуулалтан дор нүд тус бүрд 10 минут орчим хугацаатай хийгдэх бөгөөд лазераар үйлчлэх хугацаа нь 20 секундээс 1.5 минут орчим байна. Энэ хугацаа нь харааны гэмтлийн зэргээс шалтгаална. Биологийн эдүүдэд эксимер лазер үйлчилснээр молекул хоорондын холбоос тасарч зарим молекулууд чөлөөлөгдөнө. Энэ нь эвэрлэг бүрхэвчийн эдийг халаахгүйгээр ууршуулах боломжтой болгоно. Эксимерлазерын туяа нь эвэрлэгийн зөвхөн өнгөн давхаргад үйлчилж эвэрлэгийн хэлбэрийг өөрчилдөг.
Эхлээд микрокерат хэмээх мэс заслын автомат төхөөрөмжийн тусламжтайгаар эвэрлэг эдийн дунд давхарга руу нэвтрэнэ. Энэ нь ердөө 2-5-хан секунд болох бөгөөд өвчин мэдрэгдэхгүй. Энэ үед эвэрлэг бүрхэвчийн өнгөн давхаргыг хуулах бөгөөд лазерын тусламжтайгаар гэрлийн туяа нүдний торлогийн яг төвд тусаж байхаар оптик хэмжигдхүүнүүдийг өөрчилж эвэрлэг бүрхэвчийн хэлбэрийг засна. Дараа нь өмнө хуулсан эвэрлэг бүрхэвчийн өнгөн давхаргыг буцааж /бүтээнэ/ тавина. Ингэхдээ оёдол хэрэглэхгүй. Эксимер лазерийн бүх үйлчилгээ компьютерийн программаар удирдагдана. Мэдээж уг программд өвчтөний нүдний бүх үзүүлэлтийг урьдчилан суулгасан байдаг. Хагалгааны дараа хагас цаг болоод нүдэнд үзлэг хийнэ. Үзлэгийн үеэр өвчтөнд 7 хоногийн турш дусаах нүдний дусал, өвчин намдаах болон үрэвслийн эсрэг бэлдмэл өгнө.
Хагалгааны дараа нүд торох, нулимс гоожих, гэрлээс зайлсхийх гэх мэт бага зэрэг гаж нөлөө үүсч болох бөгөөд энэ нь ихэнхдээ 2 цагийн дараа арилна. Тэгээд л ердийн эрүүл хараатай болж, нүдний шил, линз зэргээс хараат бус байхаа болино. Эхний өдрөөсөө л машин жолоодох, компьютер дээр ажиллах, зурагт үзэх, спортоор хичээллэх зэргээр хэвийн амьдралаа үргэлжлүүлэх боломжтой.
Гэхдээ хагалгаа хийлгэхэд хориглох заалтууд гэж байгаа. Тухайлбал ойрын хараа түргэн хугацаанд хэт муудсан, жирэмсэн байх, хатгаа туссан, эвэрлэг бүрхэвч чинь хэтэрхий нимгэн байх болон нүдний хэд хэдэн төрлийн өвчний үед лазераар хараагаа тэглүүлэх боломжгүй юм байна. Хамгийн гол нь иж бүрэн оношлогоо хийлгэх нь чухал.
Монголд холбоо барих:
Утас : +976-7000-9395
И майл : kmicmn2@gmail
web : www.btmedi.com
Хаяг : Монгол улс Улаанбаатар хот 1 дүгээр хороо, Энхтайваны гудамж Шүд эрүү нүүрний эмгэг судлалын төв байр 4 давхар 407тоот
Солонгост холбоо барих:
Утас : +82-(0)31-810-9395
И майл : btmedi@naver.com
Хаяг : 3F, 3006-ho, SK M-city Tower, 195, Baekma-ro, ilsangdong-Gu, Goyung-Si, Republic of Korea, 410-839
댓글 없음:
댓글 쓰기