2016년 3월 6일 일요일

Бөөрний дутагдал

Бөөрний дутагдал

Бөөрний дутагдал
# Бие махбодоос зайлуулагдах ёстой бодисыг гадагшуулахад хамгийн чухал үүргийг бөөр гүйцэтгэдэг. Бөөрний гүйцэтгэх ёстой энэ ажлыг өөр ямар эрхтэн нөхөн гүйцэтгэх боломжгүй. Улмаар бусад эд, эрхтэн хэвийн ажиллаж байлаа ч бөөрний үйл ажиллагаанд доголдол үүсч, эсвэл бүрэн зогохоод бие махбодит аминд ч хүрэх аюултай ноцтой өөрчлөлтүүд гардаг бөгөөд үүнийг бөөрний дутмагшил гэдэг.
‪#‎Ерөнхий‬ 
Бөөр нь амин чухал функцуудээ аажмаар гүйцэтгэж чадахаа больсноор дутмагшил үүснэ. Ингэх үед бөөрний эд, эсүүд нь эргэн сэргэх боломжгүйгээр гэмтэнэ. Тун саяхныг хүртэл бөөрний архаг дутмагшил гэсэн оноштой хүнийг хоногийнх нь тоо гүйцсэнд тооцдог байсан.
‪#‎Шалтгаан‬
Бөөрний архаг дутагдлын шалтгаан нь ихэвчлэн бөөрний тэвшинцрийн үрэвсэл / пиелонефрит /, бөөрний түүдгэнцрийн үрэвсэл / гломерулонефрит /, давсагны чулуу, шээс ялгаруулах замын хавдрууд, даралт ихсэх, чихрийн шижин зэрэг системийн өвчний үеийн бөөрний үрэвсэл байдаг.
Бөөрний цочмог дутмагшил нь бөөрний цусан хангамж огцом алдагдах (цусны даралт хүчтэй буурах г.м.), хордох, хуурамч архинд хордох, хүнд гэмтэх зэрэгт үүсдэг.
‪#‎Явц‬
Янз бүрийн шалтгаанаар үүссэн байж болох ч бөөрний архаг дутмагшлын үед хэвийн ажиллагаатай бөөрний эсийн тоо ихээр цөөрөх гэсэн нийтлэг өөрчлөлт гардаг. Үүнээс нь үүдэнд уургийн задралын бүтээгдэхүүн болох шээсний хүчил, креатинин цусанд ихээр хуримтлагдах буюу азотеми үүсдэг. Бөөр нь гадагшлуулах ажлаа сайн биелүүлж чадахгүй байгаа болохоор эдгээр задарлын бүтээгдэхүүн нь ходоод гэдэсний салст бүрхүүл, уушиг гэсэн өөр замаар дамжин ялгарч эхэлнэ.
Гэвч тэдгээр шинэ зам нь тэгэж өндөр ачаалалтай ажиллахад зохицоогүй болохоор уреми үүсчнэ. Өөрөөр хэлбэл бие махбодь нь өөрөө өөрийгөө хордуулж эхэлнэ. Ингэхэд махан хоолонд дургүй болох, заримдаа дотор муухайран бөөлжих, байнга ам цангах, шөрмөс татах, яс янгинаж өвдөх зэрэг шинж илэрнэ. Мөн хүний царай шар туяатай бол амьсгалахад шивтэрийн үнэр гарна. Үүнтэй зэрэгцэн гарах шээсний хэмжээ эрс буурна. Энэ бүхний дээр нь шээс хөөх үйлчилгээтэй эм уусаар байтал хавагнаж байгаа бол яаралтай эмнэлэгт хэвтэж, эрчим эмчилгээ хийлгээгүй тохиолдолд үхэлд хүрэх нь гарцаагүй болгосныг илтгэх шинж тэмдэг юм.
Бөөрний цочмог дутмагшил нь шээсний хэмжээ багасч, цусны даралт унан, судасны цохилтын түргэсэх гэж шинж тэмдэгтэй. Хүндэрсэн үедээ шээсний хэмжээ эрс багасч, эсвэл бүр алга болох нь олонтаа. Эмчилгээний явцад шээсний хэмжээ ихэсч, бүр хэвийн хэмжээнд очдог. Гэвч шээсээр ус давснаас өөр зүйл гадагшлуулагдахгүй байна. Өвчний явц хэт хүнд биш, эмчилгээ үр дүнтэй байгаа нөхцөлд шээсний хэвийн хэмжээ ба чанар нь сэргэдэг. Харин бөөрний үйл ажиллагаа 2-3 сарын дотор аажмаар хэвийн болно.
‪#‎Эмчилгээ‬
Бөөрний архаг дутагдмагшлын үед эмийн ба идэвхтэй гэсэн эмчилгээний аргуудыг сонгоно. Идэвхтэй аргууд гэдэгт нь уураггүй хоолны дэглэм сахих, хиймэл бөөр ашиглах, бөөр шилжүүлэн суулгах зэрэг нь ордог. Эдгээр аргууд, ялангуяа бөөр шилжүүлэн суулгах нь маш үр дүнтэй байдаг ч гүйцэтгэхэд бэрхшээлтэй байдаг болохоор гол төлөв бөөрний дутмагшлын хожуу үед л хэрэглэдэг.
Бөөрний дутагдлын эрт үед хоолны дэглэм сахих нь эмийн эмчилгээний аргын чухал хүчин зүйл юм. Бөөрний архаг дутмагшлын үед хоногт 2-3 литр шингэн хэрэглэх хэрэгтэй. Давс аль болох бага хэрэглэж, хуурай мөөг, шоколад, төмс, улаан лооль, үзэм зэрэг калигаар баялаг хүнсний бүтээгдэхүүнээс татгалзах хэрэгтэй байдаг.


Монголд холбоо барих:


 Утас : +976-7000-9395
 И майл : kmicmn2@gmail
 web : www.btmedi.com
 Хаяг : Монгол улс Улаанбаатар хот 1 дүгээр хороо, Энхтайваны гудамж Шүд эрүү              нүүрний эмгэг судлалын төв байр 4 давхар 407тоот


Солонгост холбоо барих:

Утас : +82-(0)31-810-9395
И майл : btmedi@naver.com
Хаяг : 3F, 3006-ho, SK M-city Tower, 195, Baekma-ro, ilsangdong-Gu, Goyung-Si, Republic of Korea, 410-839


댓글 1개:

  1. БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM Yнэ 780, 000 Долоон зуун, Наян мянган доллар

    답글삭제