2016년 3월 3일 목요일

ХӨЛИЙН СУДАС ЮУНААС БОЛЖ ӨРГӨСДӨГ ВЭ?

                            ХӨЛИЙН СУДАС ЮУНААС БОЛЖ ӨРГӨСДӨГ ВЭ?

Зүрх судасны мэс заслын эмч нарт ирж үзүүлж байгаа болон урьдчилан сэргийлэх үзлэгээр үйлчлүүлэгчдээс харахад манай оронд хөлний хөх судас өргөсөх өвчин элбэг тохиолддог. Ялангуяа эмэгтэй хүмүүст их байдаг нь илт байна.
Энэ өвчний үүсэх шалтгаан нь хөдөлгөөн багатай байх, олон дахин төрөх, зогсоо буюу суугаа ажил удаан хугацаагаар хийх, хүнд юм өргөх, хөлийн гүн судас бөглөрсний улмаас өнгөц судас нь өргөсөх, мөн удам дамжих мэтийн шалтгаануудаас үүсдэг.


ИЛРЭХ ШИНЖ
Хөл чинэрэх, халуун оргих, явахад өвдөх, судас олон жил өргөссөнөөс болж шилбэ хавагнах шинж илэрнэ. Өвчтөнд өөрт нь хөлний судас өргөссөн байгаа нь харагддаг.
ХӨЛНИЙ СУДАС ӨРГӨСЧ БАЙГАА ҮЕД ЯМАР АРГА ХЭМЖЭЭ АВАХ ВЭ
Судас өргөсч эхэлж байгаа үед хөлний ачааллыг багасгах, эмчилгээний оймс, зөөлөн бинт мөн тосон түрхлэг болон эмийн эмчилгээг эмчийн зааврын дагуу хийлгэх шаардлагатай. Нэгэнт өргөссөн тохиолдолд мэс заслын эмчилгээ хийлгэнэ.
МЭС ЗАСЛЫГ ХЭДИЙ ҮЕД ХИЙЛГЭВЭЛ ЗОХИХ ВЭ
Хөлийн судас өргөссөн нь тод харагдаж, чинэж өвдөх зовиур ихсэж явахад шилбээр хавагнах хандлагатай бол мэс засал хийнэ. Харин хөлний шилбээр хавагнах үед мэс засал хийх боломжгүй болдог.
МЭС ЗАСАЛ ЭМЧИЛГЭЭНИЙ ДАРААХ ЗӨВЛӨМЖ
Мэс ажилбар хийлгэсэн тохиолдолд 3-6 сарын туршид уян оймс өмсөх ба уян бинтэн ороолтыг дороос нь чангалж дээш нь сулруулах зарчмаар хэрэглэх нь зүйтэй. Мөн өөх тос багатай хоол хэрэглэж, ажлын ачааллыг зохицуулах хэрэгтэй.





Монголд холбоо барих:

 Утас : +976-7000-9395
 И майл : kmicmn2@gmail
 web : www.btmedi.com
 Хаяг : Монгол улс Улаанбаатар хот 1 дүгээр хороо, Энхтайваны гудамж Шүд эрүү              нүүрний эмгэг судлалын төв байр 4 давхар 407тоот


Солонгост холбоо барих:

Утас : +82-(0)31-810-9395
И майл : btmedi@naver.com
Хаяг : 3F, 3006-ho, SK M-city Tower, 195, Baekma-ro, ilsangdong-Gu, Goyung-Si, Republic of Korea, 410-839

댓글 없음:

댓글 쓰기