2016년 3월 10일 목요일

Үргүйдэл.

Та хийлгэх шаардлагатай юу?
#Үргүйдэл гэж юу вэ?


Хосууд 1жилийн турш ямар нэг хамгаалах хэрэгсэл хэрэглэлгүй бэлгийн харьцаанд орж байгаа боловч жирэмслэхгүй байвал(35с дээш насны эмэгтэйн тохиолдолд 6сар) үргүйдэл гэнэ.
Үргүйдлийн шалтгаан:
Хэрэв нөхөн үржихүйн дараах процессуудын аль нэгэнд асуудал үүссэн тохиолдолд үргүйдэл болох шалтгаан болдог.
Үүнд:  
  • Ооцит хэвийн ялгарч обуляци явагдах
  • өндгөвчнөөс гадагшилсан өндгөн эс үрийн сувагт зөөгдөх
  • үрийн сувагт эм эс эр эстэй нэгдэж үр тогтох
  • үр тогтсон эс умайд зөөгдөж умайн хананд бэхлэгдэх
Үргүйдэл ихсэх болсон шалтгаан?
Үргүйдэлд хүргэж буй хүчин зүйлст нас, таргалалт, хүрээлэн буй орчин,хоолны дэглэм, амьдралын хэв маяг,эрүүл мэндийн хүчин зүйлс, бусад хүчин зүйлс гэх мэт олон зүйл нөлөөлдөг. Зарим тохиолдолд шалтгааныг нь тодорхойлох боломжгүй үргүйдэл ч байдаг.

Хэзээ эмнэлэгт хандах ёстой вэ?
Хосууд гэрлэсний дараа хэвийн бэлгийн амьдралд ороод жил гарам болж байгаа боловч жирэмслэхгүй байгаа бол эмнэлэгт очиж шинжилгээ хийлгэхийг шаарддаг. Харин эмэгтэйн нас 35-аас дээш гарсан хосуудын хувьд жирэмслэх оролдлого хийгээд 6 сар болсон ч жирэмслэхгүй байгаа бол эмнэлэгт хандаж үзүүлэх шаардлагатай гэж үздэг. Мөн түүнээс гадна эндометриозтой гэж эргэлзэх юмуу сарын тэмдэг ирэхгүй байх тохиолдолд ч эмнэлэгт ирэх нь зүйтэй.


Эрэгтэй үргүйдэл гэж юу вэ?
Сүүлийн үед агаарын бохирдол, амьдарлын буруу хэв зуршил, орчны сөрөг нөлөө, стрэсс зэрэг хүрээлэн буй орчны нөлөөллөөс шалтгаалан эр эсийн тоо цөөрөх хандлагатай байгаа бөгөөд энэхүү үзүүлэлт нь эрэгтэй үргүйдлийн тоо өсч байгааг илэрхийлж байна.Гэсэн хэдий ч сүүлийн үед өндгөн эсийн цитоплазмын дотор эр эсийг шууд тарих ажилбар зэрэг нөхөн үржихүйн туслах эс ажилбарын тусламжтайгаар үрийн шингэн болон төмсгөнд нэг ширхэг эр эс олдож гарсан ч үр тогтоох боломжтой болсон бөгөөд эрэгтэй үргүйдлийн ихэнх хэсгийг шийдвэрлэх боломжтой болсон.
Хамгийн сүүлийн үеийн судалгаагаар Солонгос улсад гэрлэсэн 10хос тутмын 1 нь үргүйдэлтэй гэр бүл гэж гарсан байна. Үргүйдэл гэхээр эмэгтэйгээс шалтгаантай хэмээн ойлгож, эмэгтэй хүнд бүх бурууг тохдог байсан үе саяхан. Гэвч яг үнэндээ судалгаагаар үргүйдлийн 33 % нь эрэгтэйн шалтгаантай үргүйдэл, 20 % нь эрэгтэй эмэгтэй хоёулаа ямар нэг асуудалтай байх ба, эрэгтэйн шалтгаантай үргүйдэл 50%- аас дээш хувийг эзэлж байгаа нь нийт гэрлэсэн эрэгтэйчүүдийн 5~10 % хувьтай тэнцэж байна. 
Монголд холбоо барих:


 Утас : +976-7000-9395
 И майл : kmicmn2@gmail
 web : www.btmedi.com
 Хаяг : Монгол улс Улаанбаатар хот 1 дүгээр хороо, Энхтайваны гудамж Шүд эрүү              нүүрний эмгэг судлалын төв байр 4 давхар 407тоот


Солонгост холбоо барих:

Утас : +82-(0)31-810-9395
И майл : btmedi@naver.com
Хаяг : 3F, 3006-ho, SK M-city Tower, 195, Baekma-ro, ilsangdong-Gu, Goyung-Si, Republic of Korea, 410-839

2016년 3월 9일 수요일

BT medi

BT medi 









Монголд холбоо барих:


 Утас : +976-7000-9395
 И майл : kmicmn2@gmail
 web : www.btmedi.com
 Хаяг : Монгол улс Улаанбаатар хот 1 дүгээр хороо, Энхтайваны гудамж Шүд эрүү              нүүрний эмгэг судлалын төв байр 4 давхар 407тоот


Солонгост холбоо барих:

Утас : +82-(0)31-810-9395
И майл : btmedi@naver.com
Хаяг : 3F, 3006-ho, SK M-city Tower, 195, Baekma-ro, ilsangdong-Gu, Goyung-Si, Republic of Korea, 410-839


Мэдлэгийн санд


  • Судасны хатуурал ямар аюлтай болхыг мэдэх үү

  • Хэрвээ таны нуруу өвддөг бол нурууний хэддүгээр үенд суулт өгснөөс хамаарч өөр өөр байдаг.







  • Таны нуруу өвдөх ямар нэгэн зовиур мэдрэгдэх ым бол нэн даруй эмнэлгт хандах хэрэгтэй 

  • Эрүүл хүний хумс нь гөлгөр гялалзсан, ягаан өнгөтэй байдаг бол олон өвчнүүдийн үед хумс нимгэрч хугарамтгай болох, хөндлөн ба дагуу судал үүсэх зэрэг өөрчлөлт гардаг нь зарим өвчний сэжиглэх боломжийг олгодог.



  • Та нүүрэн дээрээ гарсан батганы байрлалаас хамаараад ямар эрхтэн өвчлөлтэй байгааг мэдэж болно.


  • Буруу суух нь эрүүл мэндэд маш муу нөлөө үзүүлдэг. Та бүхэн удаан хугацаагаар суудаг ажил хийдэг бол ойр ойрхон босч тохирох дасгал хөдөлгөөнийг тогтмол хийн, зөв байрлалаар сууж хэвших нь таны эрүүл мэндэд тустай юм.

  • Хамарт эмийг зөв дусаах арга...
    Найтааж хамраас цус гарах үед хамарт эм дусаах шаардлагатай болдог.
    Хамарт эм дусаахдаа дусаах тал руу толгойгоо гилжийлгээд 5-7 дуслыг түргэн дусаангуут хамраа чимхээд толгойгоо бага зэрэг бөхийлгөнө. Энэ үед хамраараа эм татах маягийн үйлдлийг хийнэ. 1-2 минут өнгөрсний дараа нөгөө хамрынхаа хөндийд дээрхийн адил дусаана. Эмийг хамарт зөв дусаасны шалгуур нь эм хоолой руу орохгүй гадагшаа гоожихгүй байх явдал бөгөөд хамрын битүүрэлт онгойх нь зөв хийсний шинж ...
  • Бидний идсэн хоол хүнс биед ороод хэдий хугацааны дотор задарч шингэдэг вэ?
    ‪#‎Махан‬ хүнс 1-6 цагийн дотор бүтэн шингэж дуусдаг учир 18цагаас өмнө хэрэглэж заншаарай.


  • Нярай хүүхдийн зулайн эхө гэж юу вэ






Монголд холбоо барих:

 Утас : +976-7000-9395
 И майл : kmicmn2@gmail
 web : www.btmedi.com
 Хаяг : Монгол улс Улаанбаатар хот 1 дүгээр хороо, Энхтайваны гудамж Шүд эрүү              нүүрний эмгэг судлалын төв байр 4 давхар 407тоот


Солонгост холбоо барих:

Утас : +82-(0)31-810-9395
И майл : btmedi@naver.com
Хаяг : 3F, 3006-ho, SK M-city Tower, 195, Baekma-ro, ilsangdong-Gu, Goyung-Si, Republic of Korea, 410-839




2016년 3월 7일 월요일

Ходоодны шарх

Ходоодны шарх

#Ерөнхий
Шархлаа өвчин нь хүний ходоод ба 12 хуруу гэдэсний ханын бүрэн бүтэн байдал алдагдсанаас үүсдэг өвчин юм. Энэ өвчнөөр ихэнхдээ 20-50 насны эрэгтэйчүүд өвчилдөг бөгөөд жил ирэх тутам тоо нь нэмэгдсээр байна
Өвчин нь хурцадал ба хэсэг зуурын намжмал байдаг гэсэн мөчлэгтэйгээр архаг хэлбэрээр өрнөдөг.  Шархлаа нь голдуу хавар намрын цагт тодордог. Хачирхалтай нь 12 хуруу гэдэсний шархлаа нь ходоодны шархлааг бодвол илүү их тохиолддог байна.

#Шалтгаан
Энэ өвчнийг үүсэхэд мушгиа хэлбэрийн helicobacter pylori гэгч микроб  гол үүрэг гүйцэтгэдэг. Энэ микроб нь ходоод, 12 хуруу гэдэсний салст бvрхvvлийг гэмтээдэг. Гэвч энэ бичил бие олон хүнээс илэрдэг тэр бүр шархлаа өвчнөөр өвчилдөггүй. Учир нь шархлаа нь  дараах  нэмэлт хvчин зүйлүүдийн нөлөөгvйгээр үүсдэггvй байна. Үүнд:
  • Сэтгэл зүйн дарамт, түгшүүр, сэтгэлээр унах
  • Удамшил
  • Буруу хооллолт.
  • Архи хэтрүүлэн хэрэглэх.
  • Тамхи татах
  • Зарим нэг эмийг замбараагүй хэрэглэх /резерпин, аспирин, кортикостероидны дааврууд/
#Явц
Helycobacter piroli  / хеликобактери / микроб нь удаан хугацааны нягт хавьталттай үед хүнээс хүнд халддаг. Жишээ нь: үнсэлцэх, нэг алчуураар арчих, аяга тавагнаас хооллох, мєн бие засах газар эрүүл ахуйн дэглэм баримтлаагүйгээс халддаг. Энэ микроб нь ходоодонд ормогцоо идэвхитэй үржиж салстыг гэмтээж эхэлдэг. Мөн онцгой шүүрэл /уреаз, протеаз/ ялгаруулж  ходоод болон 12 хуруу гэдэсний салст бүрхүүлийн өнгөн давхаргыг /хамгаалагч давхарга/ гэмтээж эсүүдийн үйл ажиллагаа, салс ялгаруулалт, бодисын солилцоог алдагдуулж шарх үүсгэнэ. Нөгөө талаас байнгын сэтгэлийн дарамт нь мэдрэлийн системийг туйлдуулсанаас ходоодны булчин, судаснуудын агшилт vvсгэдэг. Үүнээс болж тэжээлийн дутагдал үүсэн хамгаалалтгvй болсон  хана нь ходоодны шүүсэнд идэгдэж шарх үүснэ.
#Шинж тэмдэг
Хэвлийн дээд хэсэгт өвдөж эхлэх нь ходоодны шархлаа -ны эхний шинж тэмдэг. Шөнөдөө өвдөж эхлэх ба өвчнийг намжаахын тулд ямар нэг юм идэх хэрэгтэй болдог. Ихэнх  үед хоол идсэнээс хойш 2-3 цагийн дараа цээж хорсох, дотор эвгүйрэх, гашуун зүйлээр огиулах, өтгөн хатах зэрэг нь  дотрын /ходоод гэдэсний/ эмчид хандах цаг болсныг илтгэнэ. Зарим тохиолдолд шарх үүсэхэд ямар ч шинж тэмдэг илрэхгvй байж болохыг анхаарах хэрэгтэй.
#Үр дагавар
Хэрэв цаг тухайд нь  өвчнийг эмчлэхгүй бол шарх ходоодны ханын гүнд цоолон цус алдах -ад хүргэх аюултай.
#Оношлогоо
Шархлаа өвчнийг оношлохын тулд ходоод дурандах шаардлагатай. Эмч нар энэ шинжилгээг  ихэнхдээ зєвхєн гастроскопия гэж нэрлэдэг. Энэ нь амбулаторын нөхцөлд хийгдэнэ. Амаар ходоодонд дуран оруулна. Энэ нь төгсгөлдөө дурантай уян гуурс байх бөгөөд ба түүний тусламжтайгаар эмч ходоод гэдэсний замыг дотроос нь харж ходоодны шүүснээс дээж авдаг. Өвчтөн  дурандуулахаас татгалзсан нөхцөлд хэт авианы ба рентген шинжилгээний тусламжтайгаар  оношилж болно.

#Эмчилгээ
Шархлаа үүсгэдэг микробыг нээснээс хойш эмч нар хамгийн түрүүнд  өвчтөнд антибиотик (нэг дор хэд хэдийг) өгдөг болсон. Үүнээс гадна ходоодны шүүсний үндсэн бүрэлдэхүүнд ордог давсны хүчлийг саармагжуулдаг, эсвэл хэмжээг нь багасгадаг бэлдмэлүүд, ходоодны салст гадаргууд хамгаалагч өнгөр үүсгэдэг бэлдмэлүүд бичиж өгдөг. Шархлаатай өвчтөнүүд нь єдрийн  зөв дэглэм барих шаардлагатай. Аль болох уурлаж бухимдахгүй, эмчилгээний үед архи тамхи хэрэглэхгүй, хоолны  тусгай дэглэм сахих хэрэгтэй. Идэвхтэй эмчилгээний үе нь дунджаар 2 долоо хоног үргэлжилнэ.Үүний дараа хийсэн эмчилгээгээг  дэмжих эмчилгээ  хийх бөгөөд хоолны дэглэм сахих ёстой. Удаан хугацаагаар эдгэрэхгүй байгаа шарх болон шархлаа өвчний хүндрэлийн үед л мэс заслын эмчилгээ хийгдэнэ. Хагалгаа хийх, ходоодны шүүсний хүчиллэгийг бууруулахын тулд зарим мэдрэлийн ширхэгүүдийг тайрч авдаг.
#Урьчилан сэргийлэлт#
Дахин євдєхєєс урьчилан сэргийлэхийн тулд эмч дараахь зүйлүүдийг зөвлөдөг
  • Хавар намрын улиралд  євчин хєдлєх магадлалтай vед  шархны эсрэг бэлдмэлийг курсээр  хэрэглэх
  • Хоолны дэглэм барьж  архи тамхи -наас татгалзах
  • Жилд 1-2 удаа эмчид үзүүлж байх
Монголд холбоо барих:


 Утас : +976-7000-9395
 И майл : kmicmn2@gmail
 web : www.btmedi.com
 Хаяг : Монгол улс Улаанбаатар хот 1 дүгээр хороо, Энхтайваны гудамж Шүд эрүү              нүүрний эмгэг судлалын төв байр 4 давхар 407тоот


Солонгост холбоо барих:

Утас : +82-(0)31-810-9395
И майл : btmedi@naver.com
Хаяг : 3F, 3006-ho, SK M-city Tower, 195, Baekma-ro, ilsangdong-Gu, Goyung-Si, Republic of Korea, 410-839

2016년 3월 6일 일요일

Бөөрний дутагдал

Бөөрний дутагдал

Бөөрний дутагдал
# Бие махбодоос зайлуулагдах ёстой бодисыг гадагшуулахад хамгийн чухал үүргийг бөөр гүйцэтгэдэг. Бөөрний гүйцэтгэх ёстой энэ ажлыг өөр ямар эрхтэн нөхөн гүйцэтгэх боломжгүй. Улмаар бусад эд, эрхтэн хэвийн ажиллаж байлаа ч бөөрний үйл ажиллагаанд доголдол үүсч, эсвэл бүрэн зогохоод бие махбодит аминд ч хүрэх аюултай ноцтой өөрчлөлтүүд гардаг бөгөөд үүнийг бөөрний дутмагшил гэдэг.
‪#‎Ерөнхий‬ 
Бөөр нь амин чухал функцуудээ аажмаар гүйцэтгэж чадахаа больсноор дутмагшил үүснэ. Ингэх үед бөөрний эд, эсүүд нь эргэн сэргэх боломжгүйгээр гэмтэнэ. Тун саяхныг хүртэл бөөрний архаг дутмагшил гэсэн оноштой хүнийг хоногийнх нь тоо гүйцсэнд тооцдог байсан.
‪#‎Шалтгаан‬
Бөөрний архаг дутагдлын шалтгаан нь ихэвчлэн бөөрний тэвшинцрийн үрэвсэл / пиелонефрит /, бөөрний түүдгэнцрийн үрэвсэл / гломерулонефрит /, давсагны чулуу, шээс ялгаруулах замын хавдрууд, даралт ихсэх, чихрийн шижин зэрэг системийн өвчний үеийн бөөрний үрэвсэл байдаг.
Бөөрний цочмог дутмагшил нь бөөрний цусан хангамж огцом алдагдах (цусны даралт хүчтэй буурах г.м.), хордох, хуурамч архинд хордох, хүнд гэмтэх зэрэгт үүсдэг.
‪#‎Явц‬
Янз бүрийн шалтгаанаар үүссэн байж болох ч бөөрний архаг дутмагшлын үед хэвийн ажиллагаатай бөөрний эсийн тоо ихээр цөөрөх гэсэн нийтлэг өөрчлөлт гардаг. Үүнээс нь үүдэнд уургийн задралын бүтээгдэхүүн болох шээсний хүчил, креатинин цусанд ихээр хуримтлагдах буюу азотеми үүсдэг. Бөөр нь гадагшлуулах ажлаа сайн биелүүлж чадахгүй байгаа болохоор эдгээр задарлын бүтээгдэхүүн нь ходоод гэдэсний салст бүрхүүл, уушиг гэсэн өөр замаар дамжин ялгарч эхэлнэ.
Гэвч тэдгээр шинэ зам нь тэгэж өндөр ачаалалтай ажиллахад зохицоогүй болохоор уреми үүсчнэ. Өөрөөр хэлбэл бие махбодь нь өөрөө өөрийгөө хордуулж эхэлнэ. Ингэхэд махан хоолонд дургүй болох, заримдаа дотор муухайран бөөлжих, байнга ам цангах, шөрмөс татах, яс янгинаж өвдөх зэрэг шинж илэрнэ. Мөн хүний царай шар туяатай бол амьсгалахад шивтэрийн үнэр гарна. Үүнтэй зэрэгцэн гарах шээсний хэмжээ эрс буурна. Энэ бүхний дээр нь шээс хөөх үйлчилгээтэй эм уусаар байтал хавагнаж байгаа бол яаралтай эмнэлэгт хэвтэж, эрчим эмчилгээ хийлгээгүй тохиолдолд үхэлд хүрэх нь гарцаагүй болгосныг илтгэх шинж тэмдэг юм.
Бөөрний цочмог дутмагшил нь шээсний хэмжээ багасч, цусны даралт унан, судасны цохилтын түргэсэх гэж шинж тэмдэгтэй. Хүндэрсэн үедээ шээсний хэмжээ эрс багасч, эсвэл бүр алга болох нь олонтаа. Эмчилгээний явцад шээсний хэмжээ ихэсч, бүр хэвийн хэмжээнд очдог. Гэвч шээсээр ус давснаас өөр зүйл гадагшлуулагдахгүй байна. Өвчний явц хэт хүнд биш, эмчилгээ үр дүнтэй байгаа нөхцөлд шээсний хэвийн хэмжээ ба чанар нь сэргэдэг. Харин бөөрний үйл ажиллагаа 2-3 сарын дотор аажмаар хэвийн болно.
‪#‎Эмчилгээ‬
Бөөрний архаг дутагдмагшлын үед эмийн ба идэвхтэй гэсэн эмчилгээний аргуудыг сонгоно. Идэвхтэй аргууд гэдэгт нь уураггүй хоолны дэглэм сахих, хиймэл бөөр ашиглах, бөөр шилжүүлэн суулгах зэрэг нь ордог. Эдгээр аргууд, ялангуяа бөөр шилжүүлэн суулгах нь маш үр дүнтэй байдаг ч гүйцэтгэхэд бэрхшээлтэй байдаг болохоор гол төлөв бөөрний дутмагшлын хожуу үед л хэрэглэдэг.
Бөөрний дутагдлын эрт үед хоолны дэглэм сахих нь эмийн эмчилгээний аргын чухал хүчин зүйл юм. Бөөрний архаг дутмагшлын үед хоногт 2-3 литр шингэн хэрэглэх хэрэгтэй. Давс аль болох бага хэрэглэж, хуурай мөөг, шоколад, төмс, улаан лооль, үзэм зэрэг калигаар баялаг хүнсний бүтээгдэхүүнээс татгалзах хэрэгтэй байдаг.


Монголд холбоо барих:


 Утас : +976-7000-9395
 И майл : kmicmn2@gmail
 web : www.btmedi.com
 Хаяг : Монгол улс Улаанбаатар хот 1 дүгээр хороо, Энхтайваны гудамж Шүд эрүү              нүүрний эмгэг судлалын төв байр 4 давхар 407тоот


Солонгост холбоо барих:

Утас : +82-(0)31-810-9395
И майл : btmedi@naver.com
Хаяг : 3F, 3006-ho, SK M-city Tower, 195, Baekma-ro, ilsangdong-Gu, Goyung-Si, Republic of Korea, 410-839


2016년 3월 3일 목요일

Нойр булчирхай

Нойр булчирхай

Нойр булчирхай гэдэг нь хоол боловсруулах системийн эрхтэн гэдэг ч олон үйл ажиллагааг гүйцэтгэдэг байна. Нойр булчирхай нь хэд хэдэн төрлийн шүүрэл ялгаруулна. Энэ шүүрлүүд нь ходоод цөсний үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, цусан дахь сахарын хэмжээг хэвийн байлгах шүүрлүүдийг ялгаруулдаг эрхтэн ажээ. Нойр булчирхай нь ходоод 12 нугалаа гэдэсний араар, хэвлийн дээд хэсэгт байрладаг. Уртаараа 16-18 см, өргөнөөрөө 2.4-2.6 см булчирхайлаг эрхтэн гэнэ. Нойр булчирхай гэдэг нь хүчтэй шүүрэл ялгаруулдаг эрхтэн. Ингэснээр шүүрэл нь цоргоороо дамжин 12 нугалаа гэдэс рүү орж, хоол боловсруулах эрхтэний үйл ажиллагаанд оролцоно.
Хүний идэж буй хүнсний бүтээгдэхүүн нь нүүрс ус, өөх тос, уураг гэж гурван төрөлд хуваагддаг аж. Үүнд зориулагдсан шүүрлийг ялгаруулдаг аж. Нойр булчирхай хоёр төрлийн шүүрэл ялгаруулах үндсэн үүрэгтэй. Нэг төрлийн шүүрэл нь хоол боловсруулалтад оролцдог бөгөөд хоол хүнсэн дэх уураг, нүүрс ус, өөх тосыг задалдаг эсэг ферментүүдийг агуулдаг. Нөгөө нь дотоод шүүрлийн дааврууд юм. Эдгээр даавраас инсулин нь сахарыг шимэх, задлах үйл ажиллагаанд оролцдог учраас уг даавар дутагдсанаар чихрийн шижин өвчин үүсдэг байна.
Нойр булчирхай архи дарс хэтрүүлэн хэрэглэх болон удаан хугацаагаар өлсөх, өлсөж байгаад гэнэт их хэмжээгээр идэх, өөх тостой, тосонд шарсан буюу махан хоол хэт ихээр идэх зэргээр хоол ундны дэглэм барихгүй байх нь нойр булчирхайг үрэвсүүлдэг байна. Мөн цөсний чулуу, цөсний хүүдийн үрэвсэл, цөс өтгөрөх, хана нь зузаарах, зэрэг цөсний эмгэгүүд нь хэсэг хугацааны дараа нойр булчирхай үрэвсэхэд хүргэдэг. Бас ходоодны шархлаа, архаг үрэвслүүд нойр булчирхайг үрэвсэхэд нөлөөлдөг байна.


Монголд холбоо барих:


 Утас : +976-7000-9395
 И майл : kmicmn2@gmail
 web : www.btmedi.com
 Хаяг : Монгол улс Улаанбаатар хот 1 дүгээр хороо, Энхтайваны гудамж Шүд эрүү              нүүрний эмгэг судлалын төв байр 4 давхар 407тоот


Солонгост холбоо барих:

Утас : +82-(0)31-810-9395
И майл : btmedi@naver.com
Хаяг : 3F, 3006-ho, SK M-city Tower, 195, Baekma-ro, ilsangdong-Gu, Goyung-Si, Republic of Korea, 410-839

Эрүүл мэндийн төв

        Эрүүл мэндийн  төв

                Каннам      Себеранс      эмнэлэг
       
129 жилийн туршлага, БНСУ-ын сүүлийн үеийн эмнэлгийн боловсролын байгууллагын хувьд 806 ш ортой нэгдсэн эмнэлэг болно. JCI сертификат авсан. Олон улсын стандарт өвчтөн хяналтын систем бүрэлдсэн. Эрүүл мэндийг дэмжих төв, 35 ш лабораторитой, олон улсын өвчтөн хянах нэгдсэн системтэй, аюулгүй түргэн шуурхай эмчилгээ, оношлогоог хийж байна.
            
                  Йонсэй      дээд     сургуулийн     Шинчун    Себеранс     эмнэлэг
                               
БНСУ-ын дотооддоо сүүлийн үеийн мэргэжлийн эмчилгээ оношлогоогоор дамжуулан эмчилгээний чанарыг сайжируулж, нөхөн сэргээх эмнэлэг, зүрх судасны эмнэлэг, нүд, чих хамар хоолойн эмнэлэг, хүүхдийн эмнэлэг, түргэн тусламж, олон улсын эмчилгээний төв, хавдар, халдварт өвчний клиникийг ажиллуулж байна. Мөн өвчтний эрхийг хамгаалах тунхаг бичиг /1993/, ОУ-ын эмнэлгийн байгууллагын үнэлгээний сертификаттай.  

  Курё    их    сургуулийн    эмнэлэг
   
ОУ-ын эмнэлгийн байгууллагын үнэлгээний сертификаттай. Олон улсын түвшинд эмчилгээний процессыг гүйцэтгэдэг. Янз бүрийн дэвшилтэт технологи тоног төхөөрөмж, судалгааны тоног төхөөрөмж, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн шилдэг эмч, эмнэлгийн ажилтнуудад үндэслэн сургалт, судалгаа, эмчилгээний бүх салбарт БНСУ-ын нэр хүндийг өндөрт өргөж байна. Курё их сургууль нь Анам, Гүрү, Ансан гэсэн 3 том эмнэлгээс бүрдсэн. 3 ш институт, Эрүүл мэндийн шинжлэх ухааны дээд сургууль багтдаг. 10 гаруй лаборатори, тусгай төвтэй хамтарсан нэгдсэн эмнэлэг болно. БНСУ-ын эмчилгээ, эрүүл мэндийн салбарын хөгжлийн төлөө ажиллаж байна. 
   Сөүлийн   их    сургуулийн   эмнэлэг
    
Солонгос иргэдийн эрүүл мэндийг сайжируулахын тулд 1985 онд хүүхдийн эмнэлэг байгуулж, шүд, нүд, чих хамар хоолойн эмнэлэг, хүүхдийн хавдрын төв, Хүүхдийн зүрхний төв, Эмчилгээний төвийг байгуулсан. Одоо Сөүлийн их сургуулийн эмнэлэг нь 1790 ш ортой, өдөрт 1,700 өвчтөн хэвтэж эмчлүүлдэг. 8,100 өвчтөнг 5,400,000 профессор, 5,400,000 эмнэлгийн ажилтан эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлдэг. ‘BreakThrough21 БНСУ-ын эмчилгээг дэлхийн жишигт” гэсэн уриатай өвчтөн төвтэй эмнэлэг болно.

Сөүлийн   их   сургуулийн   Каннам   төв
Үйлчлүүлэгч нэг бүрийн төлөө гэсэн уриан дор өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийг сахин хамгаалах, сайжруулах зорилготой. Ялангуяа, хавдрын нарийвчилсан шинжилгээгээр 2.01%-тай бамбай булчирхайн хорт хавдрыг илрүүлж, эмчилгээ хийсэн. Мэргэжлийн эмч, эмнэлгийн ажилтан нар болон, нарийвчилсан тоног төхөөрөмжийг ашиглан хувь хүн тус бүрт тохирсон эмнэлгийн оношоор өндөр түвшинд эрүүл мэндийн үйлчилгээг авах боломжтой. Дэлхийн олон улсын стандарт болох ISO27001 сертификатыг гардан авсан Total Health Record System тогтолцооноос бүрдсэн үйлчлүүлэгчийн насан туршдаа эрүүл энх байх нөхцлийг бүрдүүлсэн.

Жүн   Ан   Их   сургуулийн   эмнэлэг

1968 онд БНСУ-ын Эрүүл мэндийн шинжлэх ухааны профессорууд нэгдэж нээсэн эмнэлэг бол Жүн Ан их сургуулийн эмнэлэг болно. 2004 он хүртэл Пилдун дүүрэгт байж байгаад Хыгсог дүүрэгт шилжин нүүж, 2011 онд Юнсан эмнэлэг рүү шилжин нэгдсэн. Жүн Ан их сургуулийн эмнэлэг нь “Эвсэг, Өөдрөг, Халуун сэтгэл” гэсэн уриан дор шинэ эмчилгээ оношлогооны Рaradigm-ийг хэрэгжүүлж, баттай судалгаа шинжилгээгээр дамжуулан эмнэлгийн ажил үйлчилгээ, global leader-ийг бий болгох, Center of Excellence-ийн бүтээлээр БНСУ-ын эрүүл мэндийн шинэлэг загвар, үлгэр дуурайлын хаалгыг нээж байна.

Кёнхий   эрүүл   мэндийн   төв
Эмч, өвчтөн, эмчилгээнд нөлөөлөх зүйл биш хүн төрөлхтний хамт нийтийн өвчнийг гэтлэн гарч, “Хүн төрөлхтний нийгмийг дахин бүтээн байгуулах” эрх ашгийн төлөө хариуцлага хүлээх зорилго тавьсан. Үүнтэй адил байгуулсан зорилгоо үндэслэн эрүүл мэндийн төвийн нийт ажилтан албан хаагчид нь анагаах ухаан, шүд, солонгосын уламжлалт эмчилгээний тухайд "Боловсрол, судалгаа, эмчилгээ” гэсэн их сургуулийн эмнэлгийн хувьд эрүүл мэндийн шинжлэх ухааны хөгжил, ард түмний эрүүл мэндийг сайжруулахад хүчин зүтгэж байна.

Сөүл   Самсон   эмнэлэг
Сөүл хотын Каннам дүүргийн Илдун хороонд байрлалтай нэгдсэн эмнэлэг нь 1,961 ортой, 1,268 эмч, 2,324 сувилагч, 7,000여ажилтан байдаг. <Өвчтний төлөө эмнэлэг> гэсэн уриатайгаар сүүлийн үеийн дэвшилтэт тоног төхөөрөмжтөй, Халамжийн яамнаас <2007 оны нэгдсэн эмнэлэгийн үнэлгээ> шилдэг шагнал, янз бүрийн сэтгэл ханамжийн судалгаанд байнга 1-р байранд шалгарсан БНСУ-ыг төлөөлөх эмэнлэгийн байгууллага болно.

Сөүл   Асан   эмнэлэг
1989 оны 6-р сард тасралтгүй судалгаа шинжилгээ, лабортори шинжилгээний тухайд хангалттай их хэмжээний хөрөнгө оруулалтаар дэлхийн хэмжээний эмчилгээний үр дүнд хүрч, “Амьд оршихуйн сэтгэл”, хөршүүд нь өвдсөн ч хамтдаа, “Зовлонг хамтдаа туулах сэтгэл гэсэн уриатай, ард олноос хүндэтгэл хүлээн авсан эмнэлгийн хувьд нийгмийн хариуцлагыг хүлээж ирсэн. Орчин үеийн эмчилгээний түвшин, эмчилгээний тоног төхөөрөмжтэй, гадаадын эмч нартай мөр зэрэгцэн ажиллаж, Солонгос орны эмчилгээний хөгжилд хувь нэмрээ оруулж байна.

Католик   дээд   сургуулийн   Каннам   Сонму   эмнэлэг
Газар дээр 22-р давхар,газар дор 6-н давхар, 1320 ортой эмнэлэг. Дэлхийн түвшний эмчилгээ, оношлогоо,дэвшилтэт тоног төхөөрөмжтэй Католик Жүн Ан эмнэлэг. “Нэн тэргүүнд өвчтнийг боддог мэргэжлийн төвтэй эмнэлэг”, “21-р зууны дэвшилтэт эмчилгээний систем” , “Байгаль орчинтой ойрхон эмнэлэг”, “Өөрчлөгдөшгүй амьд оршихуйн сэтгэл” зарчимд үндэслэж “Өвчтөн нэн тэргүүнд, хурдан эмчилгээ, дэлхийн хүн төрөлхтний түвшингийн эмчилгээний үйлчилгээ”-г үзүүлж байна.

 Дунгүг   Их   сургуулийн   Илсан   эмнэлэг
Гуяан хот Илсан дүүрэгт байрлалтай 1,000 ортой. Дунгүг их сургуулийн эмнэлэг. Дэлхийн түвшний европ, солонгосын уламжлалт нэгдсэн эмнэлгийн үйлчилгээ, мэдээллийн системтэй. Орчин үеийн дижитал эмнэлэг. Хурдацтай өөрчлөгдөж байгаа эмчилгээний орчин нөхцөлд тохируулж, үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийг хамгийн дээд цэгт хүргэж, үйлчлүүлэгчийн эмчилгээ, оношлогоонд бүх хүчээ дайчлан ажилладаг. Уг эмнэлэг нь Хавдрын төв, Зүрх судасны төв, Хоол боловсруулах эрхтний төв, Үе мөчний өвчний төв, Хиймэл эрхтний төв, Тархины төв гэх мэт 12 мэргэжлийн төвүүдээс бүрдсэн. 50 гаруй клиник салбараас бүрдсэн эмнэлэг юм.

Инжэй   дээд   сургуулийн   Илсан  бэг   эмнэлэг
Нэгэн сэтгэлээр 80 жил Инжэй их сургуулийн Бэг эмнэлэгийн нэр хүндийг өндөрт өргөн явж байна. 13 төрлийн тусгай мэргэжлийн төв, 25 энгийн эмчилгээ оношлогооны тасаг, мэргэжлийн клиник, 800 орчим ортой, өдөрт 3000 хүн эмчлүүлж үйчлүүлдэг нэгдсэн эмнэлэг юм.

Мёнжи   эмнэлэг
Эмчилгээний ур чадвараар дамжуулан хүн төрөлхтний хайрыг түгээх зорилгоор 1987 онд байгуулагдсан. Өвчин зовлонгүй ирээдүй уриатай. Мёнжи эмнэлэг нь орчин үеийн эмчилгээ, оношлогоо, дээд зэрэглэлийн эмчилгээ үйлчилгээний тогтолцоотой. Халуун сэтгэл, урсах хөлс тэмцэлд тулгуурлан шилдэг эмч, эмнэлгийн ажилтанг бий болгож, ард иргэдийнхээ эрүүл мэндийг сайжруулахад хувь нэмрээ оруулж байна.

 Илсан   эмнэлэг
Газар доор 5 давхар, газар дээр 1 давхар, 745 ортой. Орчин үеийн тоног төхөөрөмж, барилга байгууламжтай. 2000.03.03-нд байгуулагдсан. Даатгалтай иргэд шууд ирж үйлчилгээ авах боломжтой тул даатгуулагч иргэний тав тухтай байдлыг дээд зэргээр хангасан. Бүс нутгийн эрүүл мэндийн үйлчилгээний эрэлт хэрэгцээг хангаж, лаборатори шинжилгээ, эрүүл мэндийн даатгал, янз бүрийн судалгаа үнэлгээ дүгнэлтээр дамжуулан ард түмний эрүүл мэнд эмчилгээний түвшинг сайжируулах, анагаах ухаан, эрүүл мэндийн даатгалын системийн хөгжилд хувь нэмрээ оруулахын тулд хүчин зүтгэж байна.

Католик   Их   сургуулийн   Бүчон   Сонму   эмнэлэг
1958.08.05-ны өдөр Сонга эрүүл мэндийн төв нэртэйгээр анх үүсгэн байгуулагдаж, 1962.08-р сард Католикын анагаах ухааны их сургуулийн харъяа эмнэлэг болж, 2009.10.01-ны өдөр Католик их сургуулийн Бүчон Сонму эмнэлэг болсон. Бөөр болон чөмөг шилжүүлэн суулгах мэс заслыг гүйцэтгэсэн. Эмнэлгийн багаж тоног төхөөрөмж, лаборатори шинжилгээ гүйцэтгэх байгууллага, эрхтэн шилжүүлэн суулгах бүртгэлийн байгууллага, шилжүүлэн суулгасан эрхтэнг эмчилдэг. БНСУ-ын урологи, алкохоль спиртийн бие даасан төв, дотооддоо тархины life demonstration cose бий болгож, бүс нутгийн тэргүүлэгч зэрэглэлийн эмнэлэг болсон. 8-н салбарт 10-аас дээш жил ажилласан 9 профессор эмч нар зөвлөлдөж, эмчилгээний төлөвлөгөөг гаргадаг. Харилцан солилцох мэдээллийн систем nU(neuro-Ubiquitous)-ээр Католик Жүн Ан эмнэлгийн харъяатай өвчтний тухай мэдээллийг авах мэдээллийн тогтолцоотой.
Ажү   Их   сургуулийн   эмнэлэг
32 ш эмчилгээ, олон янзын тусгай клиник, мэргэжлийн төвд хоногт дунджаар 4000 өвчтөн эмчлүүлдэг. 1,000 хүн хэвтэх боломжтой. Дотоодын дээд зэрэглэлийн эмчилгээ оношлогоо Full PACS, MRI, PET CT, Cardio Angiography, дижитал linear accelerator, 128 slice CT г.м орчин үеийн тоног төхөөрөмж аппараттай. Өвчтөн хүний төлөө соргог сонор сэрэмжтэй ажилладаг. Олон улсын эмчилгээний төвд орон орны гадаад иргэд дээд зэрэглэлийн эмчилгээ үйлчилгээг авч, тархины артерийн судас, хөхний хавдар зэрэг янз бүрийн хүнд, хөнгөн өвчнөө эмчлүүлдэг. Манай эмнэлэгт хүрэлцэн ирсэн гадаад иргэн нь сэтгэл ханамжийн баталгаа 100 хувь байх болно

Сежун   эмнэлэг
1982 онд анх үүсгэн байгуулагдсан. Нэн шаардлагатай бүх тоног төхөөрөмж, аппаратыг суурилуулсан. Зүрх, судасны эмчилгээний нөхцөлд тохируулсан мэргэжлийн эмнэлэг болж анх үйл ажиллагаа явуулж байснаас хойш 28 жилийн турш БНСУ-ын зүрх, судасны мэргэжлийн эмнэлэг болсон. Түүний үр дүнд 1989 онд Эрүүл мэнд, халамжийн яамнаас зүрхний өвчин тусгай эмчилгээний байгууллагаар тодорсон. 2005 он, 2008 онд БНСУ-ын Зүрх судасны мэргэжлийн эмнэлгээр шалгарсан. Мөн хүн амын эрүүл мэндийн төлөө 25 жилийн турш гадаад орноос зүрхний өвчтэй хүүхдийг урьж, үнэгүй мэс засал хийж гүйцэтгэсэн. Одоогийн байдлаар 850 орчим БНХАУ, ОХУ, Зүүн өмнөд Ази, Пакистан, Вьетнам, Ирак хүүхдэд амьдрах итгэл өгсөн. Дэлхийн эрүүл мэндийн технологи, судалгаагаар “Дэлхий дахины зүрх, тархины судасны эрүүл мэндийг Сежун эмнэлгээс” гэсэн агуу уриатайгаар бүхий л нөөц бололцоо хүчин чадлаа дайчлан ажиллаж байна.


Монголд холбоо барих:


 Утас : +976-7000-9395
 И майл : kmicmn2@gmail
 web : www.btmedi.com
 Хаяг : Монгол улс Улаанбаатар хот 1 дүгээр хороо, Энхтайваны гудамж Шүд эрүү              нүүрний эмгэг судлалын төв байр 4 давхар 407тоот


Солонгост холбоо барих:

Утас : +82-(0)31-810-9395
И майл : btmedi@naver.com
Хаяг : 3F, 3006-ho, SK M-city Tower, 195, Baekma-ro, ilsangdong-Gu, Goyung-Si, Republic of Korea, 410-839