A. Санамсаргүй даралтаа үзтэл даралт нь өндөр гараад өндөр даралттай юм болов уу гээд эмнэлэгт ирдэг хүмүүс олон байдаг. Гэвч нэг хоёр удаа хэмжиж үзсэн даралтыг өндөр даралттай гэж хэлэхэд хэцүү юм.
Үнэн хэрэгтээ эмч нэг удаа даралт хэмжиж үзээд өндөр даралттай гэж дүгнэлт гаргавал буруу онош байх магадлал 30%-с илүү байдаг гэсэн судалгаа байдаг.
Тиймээс даралтыг янз бүрийн нөхцөл байдлаас хангалттай хэмжиж үзсэний дараа дундаж дүгнэлт гаргах нь зөв юм.
Одоогийн байдлаар өндөр даралтны стандарт нь дээд даралт 140, доод даралт 90-с дээш байна. Мэдээж дээд, доод хоёрын нэг нь өндөр байхад өндөр даралттай гэдэгч даралт нэг удаа өслөө гээд өндөр даралттай гэж хэлж болохгүй. Хэд хэдэн удаа хэмжиж үзээд дундаж нь стандартаас дээш байвал өндөр даралттай гэж оношлогдож болно.
Q.Дундаж даралтыг мэдэхийн тулд хэдэн удаа даралт хэмжиж үзэх вэ?
А. Дундаж даралт хэр зэрэг байгааг мэдэхийн тулд хэд хэдэн хоногийн турш янз бүрийн нөхцөл байдал болон цаг хугацаанд ерөнхийдөө 20-с дээш удаа даралтыг хэмжиж үзэх хэрэгтэй. Ойролцоогоор 10-14 хоног орчим тогтсон хугацаа тогтоож өглөө 1удаа орой 1удаа даралтаа үзээрэй. Ингэж хэмжсэн даралтыг өдөр болон цаг, даралтны хэмжээг тэмдэглэх ба хэрвээ өглөө, оройноос гадна даралтаа мэдэхийг хүсэж байвал хүссэн үедээ хэмжиж үзэж болох ба нэг удаа хэмжиж үзэхдээ 2-с дээш удаа давтан үзэх нь зүгээр байдаг. Ийнхүү 20~30 орчим удаа хэмжсэн хэмжээний тоо цугларч дундаж даралт хэр хэмжээнд байгааг мэдэж болно.
Монголд холбоо барих:
Утас : +976-7000-9395
И майл : kmicmn2@gmail
web : www.btmedi.com
Хаяг : Монгол улс Улаанбаатар хот 1 дүгээр хороо, Энхтайваны гудамж Шүд эрүү нүүрний эмгэг судлалын төв байр 4 давхар 407тоот
Солонгост холбоо барих:
Утас : +82-(0)31-810-9395
И майл : btmedi@naver.com
Хаяг : 3F, 3006-ho, SK M-city Tower, 195, Baekma-ro, ilsangdong-Gu, Goyung-Si, Republic of Korea, 410-839
댓글 없음:
댓글 쓰기