2016년 7월 26일 화요일

#Гуурсан хоолойн багтраа бую #АСТМ

 #Гуурсан хоолойн багтраа бую #АСТМ

‪#‎Ерөнхий‬
Гуурсан хоолойн багтраа нь амьсгалын замын үрэвсэлийн архаг хэлбэр бөгөөд амьсгаадах, ханиалгах, амьсгалахадисгэрэх чимээ гарах зэрэг шинж тэмдгээр илэрнэ. энэ нь цаашлан хоолой боогдох хүртэл аюултай болдог. Зарим хүн багтрааг “астма” гэж хэлээд сурчихсан байдаг. Тэгвэл энэ нь грекээр мөн л амьсгаадах, боогдох гэсэн адил утгатай үг юм.
Багтраа нь хөнгөнөөс хүнд хүртэл хэд хэдэн янз бөгөөд бүхий л насны хүмүүст тохиолддог өвчин. хүндрэл нь өөр өөр шатанд явагдаж болно. Гэхдээ статистик судалгаанаас үзвэл хүүхдүүдэд хамгийн их өвдөж, тал хувьд нь архагшан үлддэг байна


‪#‎Шалтгаан‬
Багтраа нь уушиг -ны агаар дамжуулах гуурс буюу бронхын өвчин юм. Ингэхдээ харшлаас үүдэлтэй, эсвэл ужиг өвчин гэдгээс хамааран харшилын үйлчллэл давамгайлсан, эсвэл харшилын бус багтраа гэж ялгадаг. Харшилын бус багтрааны үед архаг үрэвсэлтэй амьсгалын зам нь маш мэдрэмтгий байдаг. Үр дүнд нь өчүүхэн төдий цочрол авахад л гуурсан хоолойн агшилт үүсч, тvvгээр дамжих агаарын урсгал хязгаарлагдан ханиалгаж хоолой боогдож, амьсгал давчидахад хvргэдэг. Ингэж цочроо үүсэхэд хурц үнэрээс эхлээд тамхины утаа, саван хүртэл юу ч нөлөөлж чадна. Биеийн ачааллын багтраа нь биеийн хvчний ажил хийж эхэлснээс хэдхэн минутын дараа эхэлнэ.
Аспирины багтраа нь аспирин болон түүнтэй адил эм, панадол, калпол зэрэг өвчин намдаах зарим эм уусны дараа үүсдэг.
Хvсний нэмэлтийн багтраа нь сульфит гэх мэтийн хадгалалтыг уртасгадаг бодис агуулсан хүнсний бүтээгдэхүүн хэрэглэсний дараанаас үүснэ.

‪#‎Шинж‬ тэмдэг
Багтрааны онцлог шинж тэмдэг:
Ханиалгах. Тогтмол ойр ойрхон бөгшүүлж ханиалгуулна. Шєнийн цагаар, биеийн хvчний ажлын дараа, хvйтэн агаар амьсгалахад улам ихэсдэг.
Амьсгаа боогдох
Цээж бачуурах. Амьсгалах агаар багассанаар ахиад амьсгаа авч чадахаа больчих вий гэсэн айдас төрүүлдэг.
Цээж хэрчигнэх. Нарийссан амьсгалын замаар хvчээр орж байгаа агаарын чичиргээнээс vvсдэг.

‪#‎Явц‬
Хvнд, эсвэл хурц багтраатай хvн амьсгал авахаа хөнгөвчлөхийн тулд мөр, хүзүү болон биеийнхээ булчингаар дэмжин амаараа амьсгаа авдаг. Хүний цээжний булчин нь амьсгаа авахад илүү зохицосон байдаг болохоор агаар нь хэвийн үед өөрөө аяндаа гадагшилж байдаг. Гэтэл багтрааны үед уушигны гуурс нарийссанаас болж сорогдсон агаар гүйцэд гаралгүй үлдэн тэлэгдсэн уушгины шинж тэмдэг гэгч үүсдэг. Үүнээс болж удаан хугацаанд багтраа өвчтэй явсан хүүхэд,залуучууд “шувуун цээж” гэгч өөрчлөлтэй болох нь бий.
Авч, гаргаж байгаа агаарын хэмжээ эрс багасдаг болохоор хүнд хурц хэлбэрийн үед хэрчигнэж, исгэрдэг байсан цээж чимээ гаргахаа байх нь цөөнгүй.
Багтраа нь эхлэхийн өмнө ханиалгах, нус гоожихоос гадна толгой өвдөх, даралт хэлбэлзэх, зүрхний орчим эвгүй оргих, амьсгаа давчдах, дотор муухайрах зэрэг вегетатив мэдрэлийн системийн хямралын шинж тэмдэг илэрч байгаа бол харшлын гаралтайг заадаг.


‪#‎Оношлогоо‬
Эмч гуурсан хоолойн багтрааны анхны шинж тэмдэг илэрсний дараа уушигны эмчид vзvvлэх хэрэгтэй. Багтрааны шинж тэмдэг нь сахуу, архаг ханиад буюу мэнгэр зэрэг олон өвчний шинж тэмдэгтэй адил байдаг болохоор заримдаа оношлоход хэцүү байдаг. Зєв онош тавихын тулд уушигны хэмжvvрийг ашигладаг. Өөр өвчин байгаа эсэхийг тодорхойлохын тулд рентген зураг болон компютерийн томограф зураг авна. Багтраа нь харшлын гаралтай эсэхийг тодорхойлохын тулд арьсны сорил ашигладаг. Харин харшилын бус багтрааны шалтгааныг тодорхойлоход цэрний шинжилгээ зайлшгvй хийдэг.

‪#‎Эмчилгээ‬
Багтраа өвчний үед энэ тэргүүнд анхаарах ёстой зүйл нь гэр, орон байрыг цэвэр агаараар хангах явдал юм. Багтраатай үед хүн өөрөө хөдлөхөд бэрхшээлтэй байдаг болохоор ойр дотных нь хүмүүс туслах ёстой. Багтраа нь хөдөлсөн үед аль болох эвтэй байдлаар суулгаж, эсвэл зогсоон цээж, эсвэл эрээн булчинд нь горчиц нааж, хєлийг нь халуун усанд дvрэх хэрэгтэй. Євчин нь хvндэрсэн тохиолдолд тvргэн тусламж дуудах хэрэгтэй.
Амьсгалын замын чөлөөлж, базлалтыг нь арилгах ба гуурсны үрэвслийг намдааж, дахин багтраа хөдлөхөөс сэргийлэх эм, бэлдмэлүүдийг ашиглана. Мөн физик эмчилгээ, дархлаа заслын тусгай эмчилгээ хийлгэх шаардлага гарч магадгүй.

Монголд холбоо барих:



 Утас : +976-7000-9395
 И майл : kmicmn2@gmail
 web : www.btmedi.com
 Хаяг : Монгол улс Улаанбаатар хот 1 дүгээр хороо, Энхтайваны гудамж Шүд эрүү              нүүрний эмгэг судлалын төв байр 4 давхар 407тоот


Солонгост холбоо барих:

Утас : +82-(0)31-810-9395
И майл : btmedi@naver.com
Хаяг : 3F, 3006-ho, SK M-city Tower, 195, Baekma-ro, ilsangdong-Gu, Goyung-Si, Republic of Korea, 410-839


Та даралтаа хэр их үздэг вэ?

Q. Нэг удаа даралтаа үзээд өндөр байвал  өндөр даралттай гэх үү?

A. Санамсаргүй даралтаа үзтэл даралт нь өндөр гараад өндөр  даралттай юм      болов уу гээд эмнэлэгт ирдэг хүмүүс олон байдаг. Гэвч нэг хоёр удаа хэмжиж үзсэн даралтыг өндөр даралттай гэж хэлэхэд хэцүү юм.
Үнэн хэрэгтээ эмч нэг удаа даралт хэмжиж үзээд өндөр даралттай гэж дүгнэлт     гаргавал буруу онош байх магадлал 30%-с илүү байдаг гэсэн судалгаа байдаг.
Тиймээс даралтыг янз бүрийн нөхцөл байдлаас хангалттай хэмжиж үзсэний дараа   дундаж  дүгнэлт гаргах нь зөв юм.
Одоогийн байдлаар өндөр даралтны стандарт нь дээд даралт 140, доод даралт   90-с дээш байна. Мэдээж дээд, доод  хоёрын нэг нь өндөр байхад өндөр даралттай   гэдэгч даралт нэг удаа өслөө гээд өндөр даралттай гэж хэлж болохгүй. Хэд хэдэн  удаа хэмжиж үзээд дундаж нь стандартаас дээш байвал өндөр даралттай  гэж       оношлогдож болно.





Q.Дундаж даралтыг мэдэхийн тулд хэдэн удаа даралт хэмжиж үзэх вэ?

А. Дундаж даралт хэр зэрэг байгааг мэдэхийн тулд хэд хэдэн хоногийн турш янз бүрийн нөхцөл байдал болон цаг хугацаанд ерөнхийдөө 20-с дээш удаа даралтыг хэмжиж үзэх  хэрэгтэй. Ойролцоогоор 10-14 хоног орчим тогтсон хугацаа тогтоож өглөө 1удаа орой 1удаа        даралтаа үзээрэй. Ингэж хэмжсэн даралтыг өдөр болон цаг, даралтны хэмжээг тэмдэглэх ба хэрвээ өглөө, оройноос гадна даралтаа мэдэхийг хүсэж  байвал  хүссэн үедээ хэмжиж үзэж болох ба нэг удаа хэмжиж үзэхдээ 2-с дээш удаа давтан үзэх нь зүгээр байдаг.     Ийнхүү 20~30 орчим удаа  хэмжсэн хэмжээний тоо цугларч дундаж даралт хэр хэмжээнд байгааг мэдэж болно.


Монголд холбоо барих:



 Утас : +976-7000-9395
 И майл : kmicmn2@gmail
 web : www.btmedi.com
 Хаяг : Монгол улс Улаанбаатар хот 1 дүгээр хороо, Энхтайваны гудамж Шүд эрүү              нүүрний эмгэг судлалын төв байр 4 давхар 407тоот


Солонгост холбоо барих:

Утас : +82-(0)31-810-9395
И майл : btmedi@naver.com
Хаяг : 3F, 3006-ho, SK M-city Tower, 195, Baekma-ro, ilsangdong-Gu, Goyung-Si, Republic of Korea, 410-839



2016년 7월 21일 목요일

Нурууны өвдөлт

#Нурууны өвдөлт
Нурууны өвдөлт маш түгээмэл тохиолддог зовиуруудын нэг юм. Насанд хүрсэн 10 хүн тутмын 9 нь амьдралынхаа аль нэг үед нурууны өвдөлтийг мэдэрч байсан байдаг бол, жил бүр ажил хийж байгаа 10 хүний 5-ийнх нь нуруу өвддөг ажээ.
Өвдөлт бүдэг, гэнэт хурц илрэх, төөнөх, чимчигнэх байдлаар илэрч; гар, бугуй, гуя, хөл рүү дамжиж болно.  Мөн шалтгаанаасаа хамааран гар, хөл суларч, бадайрах зэрэг шинж хавсарч илэрдэг.
Анатомийн байрлалаар нурууны өвдөлтийг:
–    Хүзүүний
–    Цээжний
–     Ууцны
–   Ахар сүүлний хэсгийн гэж ангилдаг. Эдгээрээс өвдөлт хамгийн түгээмэл илэрдэг хэсэг нь ууцны хэсэг юм.
Өвдөлт нь булчин, мэдрэл, яс, үе эсвэл нугалмын дотоод бүтэц (нугас)-аас үүдэж болох ба дотор эрхтэн цөс, нойр булчирхай зэргээс нуруу орчмоор өвдөлт үүсэж болно.
Нурууны өвдөлт ихэнхдээ эдийн гаралтай байдаг. Өвөрмөц бус нурууны өвдөлтийг булчин, фасциа, үе холбоосын улмаас үүсэж байна гэж үздэг. Энэ нь ойролцоогоор нурууны өвдөлтийн шалтгаануудын дотор 80%-ийг эзэлдэг ажээ. Тэгвэл бүгдээрээ нурууны булчин, фасциа, үе холбоосын анатомийн талаар авч үзье.    
Хүний нуруу нь 33 нугалам яснаас тогтож, тэдгээрийг булчин, үе холбоосууд хооронд нь холбож байдаг. Нуруу нь хэвийн үедээ S-хэлбэрийн физиологийн 3 муруйлттай. Энэ муруйлт нь тэнцвэрийг хадгалах, нурууны нугалмууд чөлөөтэй хөдөлгөх, гадны хүчийг саармагжуулах үүрэгтэй.
Булчин болон зөв байрлал нурууны физиологийн муруйлтыг хэвийн байлгадаг. Зөв байрлал гэдэг нь суух, явах, зогсох, хэвтэх гэх мэт хөдөлгөөн, ачааллын үед нуруунд хамгийн бага ачаалал өгөх байрлалыг хэлнэ. 
Нуруунд 2 том бүлэг булчин байдаг нь тэнийлгэгч, нугалагч булчингууд юм. Тэнийлгэгч булчингууд нь нурууны ард байрлаж, босох, юм өргөхөд оролцоно. Харин нугалагч булчингууд нь нугалмын урд талд байрлах хэвлийн булчингууд бөгөөд урагш бөхийх, тонгойход оролцдог. Нурууны булчингууд нь нугалмыг тогтвортой байлгахад оролцоно.
Нурууны өвдөлтийн дийлэнхи нь булчин, фасет үеээс гаралтай өвдөлт байдаг. Ихэнхи нурууны өвдөлт нь өвөрмөц бус буюу рентген, компьютер томографаар өөрчлөлтгүй хэрнээ эмнэлзүйд зовиур илэрдэг.
Тэгвэл фасет үе гэж юу вэ? Фасет үе нь нурууны чөлөөтэй хөдөлгөөнийг хангадаг. Нугалам бүр 4 фасет үетэй (урд хос – дээд фасет, хойд хос – доод фасет). Эдгээр фасет үе нугалмуудыг хооронд нь холбож өгдөг.
Мөн нугалмуудыг хооронд нь холбож, нугалмыг тогтвортой байлгаж, дискийг хамгаалдаг үе холбоосууд бий. Нуруунд 3 гол үе холбоос бий. (Товчилсон нэр ньALL, PLL, ligamentum flavum) ALL, PLL нь нугалмын биеийн дээрээс нь доош хүртэл үргэлжлэх холбоос ба нугалмыг их хэмжээний, өөрийнх нь чадлаас хэтэрсэн хөдөлгөөнөөс хамгаална.
(Нугалам, нугасыг хамгаалсан маш олон физиологийн зохицуулалт байгааг та анзаарсан байх. Бие физиологи маань ийм л гайхалтай шүү дээ. Чухал үүрэгтэй учраас л ингэсэн байж таарна.)
Эдгээр булчин, үе холбоосууд руу шим тэжээл буюу цусан хангамж хөдөлгөөний үед диффузын замаар ордог. Иймээс л удаан хугацаагаар суух, хөдөлгөөнгүй байх үед булчин, үе холбоосын цусан хангамж буурч, өвдөх шалтгаан болдог байна.

Энэ үед ямар арга хэмжээ авах вэ?

–  Хурц өвдөлтийн үед хөдөлгөөнийг хязгаарлаж, хэвтрийн дэглэм сахина.
–  Өвдөлтийн үед хэсэг газрын өвдөлт намдаах эм, түрхлэг, тос хэрэглэж болно.
–   Гэнэт, огцом илэрсэн өвдөлтийн үед эмчид үзүүлж зөвлөгөө авах хэрэгтэй.
– Амьдралын идэвхтэй хэв маяг, эрүүл зөв аргаар стресс тайлах зэрэг нь нурууны өвдөлтөөс сэргийлнэ.
Нуруу нь маш олон шалтгаанаар өвддөг. Энэ удаа та бүхэндээ хамгийн түгээмэл тохиолддог булчин, фасциа, үе холбоосын гаралтай өвдөлтийн талаар авч үзлээ.
Хөдөлгөөн, зөв байрлалаар суух, нуруундаа хамгийн бага ачаалал өгөх байдлаар юм өргөх (өргөж буй обьектийг биедээ ойр байрлуулан өргөх) нь нуруугаа хамгаалах хамгийн чухал, энгийн алхамууд билээ. 
 Монголд холбоо барих:




 Утас : +976-7000-9395
 И майл : kmicmn2@gmail
 web : www.btmedi.com
 Хаяг : Монгол улс Улаанбаатар хот 1 дүгээр хороо, Энхтайваны гудамж Шүд эрүү              нүүрний эмгэг судлалын төв байр 4 давхар 407тоот


Солонгост холбоо барих:

Утас : +82-(0)31-810-9395
И майл : btmedi@naver.com
Хаяг : 3F, 3006-ho, SK M-city Tower, 195, Baekma-ro, ilsangdong-Gu, Goyung-Si, Republic of Korea, 410-839