2016년 7월 26일 화요일

#Гуурсан хоолойн багтраа бую #АСТМ

 #Гуурсан хоолойн багтраа бую #АСТМ

‪#‎Ерөнхий‬
Гуурсан хоолойн багтраа нь амьсгалын замын үрэвсэлийн архаг хэлбэр бөгөөд амьсгаадах, ханиалгах, амьсгалахадисгэрэх чимээ гарах зэрэг шинж тэмдгээр илэрнэ. энэ нь цаашлан хоолой боогдох хүртэл аюултай болдог. Зарим хүн багтрааг “астма” гэж хэлээд сурчихсан байдаг. Тэгвэл энэ нь грекээр мөн л амьсгаадах, боогдох гэсэн адил утгатай үг юм.
Багтраа нь хөнгөнөөс хүнд хүртэл хэд хэдэн янз бөгөөд бүхий л насны хүмүүст тохиолддог өвчин. хүндрэл нь өөр өөр шатанд явагдаж болно. Гэхдээ статистик судалгаанаас үзвэл хүүхдүүдэд хамгийн их өвдөж, тал хувьд нь архагшан үлддэг байна


‪#‎Шалтгаан‬
Багтраа нь уушиг -ны агаар дамжуулах гуурс буюу бронхын өвчин юм. Ингэхдээ харшлаас үүдэлтэй, эсвэл ужиг өвчин гэдгээс хамааран харшилын үйлчллэл давамгайлсан, эсвэл харшилын бус багтраа гэж ялгадаг. Харшилын бус багтрааны үед архаг үрэвсэлтэй амьсгалын зам нь маш мэдрэмтгий байдаг. Үр дүнд нь өчүүхэн төдий цочрол авахад л гуурсан хоолойн агшилт үүсч, тvvгээр дамжих агаарын урсгал хязгаарлагдан ханиалгаж хоолой боогдож, амьсгал давчидахад хvргэдэг. Ингэж цочроо үүсэхэд хурц үнэрээс эхлээд тамхины утаа, саван хүртэл юу ч нөлөөлж чадна. Биеийн ачааллын багтраа нь биеийн хvчний ажил хийж эхэлснээс хэдхэн минутын дараа эхэлнэ.
Аспирины багтраа нь аспирин болон түүнтэй адил эм, панадол, калпол зэрэг өвчин намдаах зарим эм уусны дараа үүсдэг.
Хvсний нэмэлтийн багтраа нь сульфит гэх мэтийн хадгалалтыг уртасгадаг бодис агуулсан хүнсний бүтээгдэхүүн хэрэглэсний дараанаас үүснэ.

‪#‎Шинж‬ тэмдэг
Багтрааны онцлог шинж тэмдэг:
Ханиалгах. Тогтмол ойр ойрхон бөгшүүлж ханиалгуулна. Шєнийн цагаар, биеийн хvчний ажлын дараа, хvйтэн агаар амьсгалахад улам ихэсдэг.
Амьсгаа боогдох
Цээж бачуурах. Амьсгалах агаар багассанаар ахиад амьсгаа авч чадахаа больчих вий гэсэн айдас төрүүлдэг.
Цээж хэрчигнэх. Нарийссан амьсгалын замаар хvчээр орж байгаа агаарын чичиргээнээс vvсдэг.

‪#‎Явц‬
Хvнд, эсвэл хурц багтраатай хvн амьсгал авахаа хөнгөвчлөхийн тулд мөр, хүзүү болон биеийнхээ булчингаар дэмжин амаараа амьсгаа авдаг. Хүний цээжний булчин нь амьсгаа авахад илүү зохицосон байдаг болохоор агаар нь хэвийн үед өөрөө аяндаа гадагшилж байдаг. Гэтэл багтрааны үед уушигны гуурс нарийссанаас болж сорогдсон агаар гүйцэд гаралгүй үлдэн тэлэгдсэн уушгины шинж тэмдэг гэгч үүсдэг. Үүнээс болж удаан хугацаанд багтраа өвчтэй явсан хүүхэд,залуучууд “шувуун цээж” гэгч өөрчлөлтэй болох нь бий.
Авч, гаргаж байгаа агаарын хэмжээ эрс багасдаг болохоор хүнд хурц хэлбэрийн үед хэрчигнэж, исгэрдэг байсан цээж чимээ гаргахаа байх нь цөөнгүй.
Багтраа нь эхлэхийн өмнө ханиалгах, нус гоожихоос гадна толгой өвдөх, даралт хэлбэлзэх, зүрхний орчим эвгүй оргих, амьсгаа давчдах, дотор муухайрах зэрэг вегетатив мэдрэлийн системийн хямралын шинж тэмдэг илэрч байгаа бол харшлын гаралтайг заадаг.


‪#‎Оношлогоо‬
Эмч гуурсан хоолойн багтрааны анхны шинж тэмдэг илэрсний дараа уушигны эмчид vзvvлэх хэрэгтэй. Багтрааны шинж тэмдэг нь сахуу, архаг ханиад буюу мэнгэр зэрэг олон өвчний шинж тэмдэгтэй адил байдаг болохоор заримдаа оношлоход хэцүү байдаг. Зєв онош тавихын тулд уушигны хэмжvvрийг ашигладаг. Өөр өвчин байгаа эсэхийг тодорхойлохын тулд рентген зураг болон компютерийн томограф зураг авна. Багтраа нь харшлын гаралтай эсэхийг тодорхойлохын тулд арьсны сорил ашигладаг. Харин харшилын бус багтрааны шалтгааныг тодорхойлоход цэрний шинжилгээ зайлшгvй хийдэг.

‪#‎Эмчилгээ‬
Багтраа өвчний үед энэ тэргүүнд анхаарах ёстой зүйл нь гэр, орон байрыг цэвэр агаараар хангах явдал юм. Багтраатай үед хүн өөрөө хөдлөхөд бэрхшээлтэй байдаг болохоор ойр дотных нь хүмүүс туслах ёстой. Багтраа нь хөдөлсөн үед аль болох эвтэй байдлаар суулгаж, эсвэл зогсоон цээж, эсвэл эрээн булчинд нь горчиц нааж, хєлийг нь халуун усанд дvрэх хэрэгтэй. Євчин нь хvндэрсэн тохиолдолд тvргэн тусламж дуудах хэрэгтэй.
Амьсгалын замын чөлөөлж, базлалтыг нь арилгах ба гуурсны үрэвслийг намдааж, дахин багтраа хөдлөхөөс сэргийлэх эм, бэлдмэлүүдийг ашиглана. Мөн физик эмчилгээ, дархлаа заслын тусгай эмчилгээ хийлгэх шаардлага гарч магадгүй.

Монголд холбоо барих:



 Утас : +976-7000-9395
 И майл : kmicmn2@gmail
 web : www.btmedi.com
 Хаяг : Монгол улс Улаанбаатар хот 1 дүгээр хороо, Энхтайваны гудамж Шүд эрүү              нүүрний эмгэг судлалын төв байр 4 давхар 407тоот


Солонгост холбоо барих:

Утас : +82-(0)31-810-9395
И майл : btmedi@naver.com
Хаяг : 3F, 3006-ho, SK M-city Tower, 195, Baekma-ro, ilsangdong-Gu, Goyung-Si, Republic of Korea, 410-839


Та даралтаа хэр их үздэг вэ?

Q. Нэг удаа даралтаа үзээд өндөр байвал  өндөр даралттай гэх үү?

A. Санамсаргүй даралтаа үзтэл даралт нь өндөр гараад өндөр  даралттай юм      болов уу гээд эмнэлэгт ирдэг хүмүүс олон байдаг. Гэвч нэг хоёр удаа хэмжиж үзсэн даралтыг өндөр даралттай гэж хэлэхэд хэцүү юм.
Үнэн хэрэгтээ эмч нэг удаа даралт хэмжиж үзээд өндөр даралттай гэж дүгнэлт     гаргавал буруу онош байх магадлал 30%-с илүү байдаг гэсэн судалгаа байдаг.
Тиймээс даралтыг янз бүрийн нөхцөл байдлаас хангалттай хэмжиж үзсэний дараа   дундаж  дүгнэлт гаргах нь зөв юм.
Одоогийн байдлаар өндөр даралтны стандарт нь дээд даралт 140, доод даралт   90-с дээш байна. Мэдээж дээд, доод  хоёрын нэг нь өндөр байхад өндөр даралттай   гэдэгч даралт нэг удаа өслөө гээд өндөр даралттай гэж хэлж болохгүй. Хэд хэдэн  удаа хэмжиж үзээд дундаж нь стандартаас дээш байвал өндөр даралттай  гэж       оношлогдож болно.





Q.Дундаж даралтыг мэдэхийн тулд хэдэн удаа даралт хэмжиж үзэх вэ?

А. Дундаж даралт хэр зэрэг байгааг мэдэхийн тулд хэд хэдэн хоногийн турш янз бүрийн нөхцөл байдал болон цаг хугацаанд ерөнхийдөө 20-с дээш удаа даралтыг хэмжиж үзэх  хэрэгтэй. Ойролцоогоор 10-14 хоног орчим тогтсон хугацаа тогтоож өглөө 1удаа орой 1удаа        даралтаа үзээрэй. Ингэж хэмжсэн даралтыг өдөр болон цаг, даралтны хэмжээг тэмдэглэх ба хэрвээ өглөө, оройноос гадна даралтаа мэдэхийг хүсэж  байвал  хүссэн үедээ хэмжиж үзэж болох ба нэг удаа хэмжиж үзэхдээ 2-с дээш удаа давтан үзэх нь зүгээр байдаг.     Ийнхүү 20~30 орчим удаа  хэмжсэн хэмжээний тоо цугларч дундаж даралт хэр хэмжээнд байгааг мэдэж болно.


Монголд холбоо барих:



 Утас : +976-7000-9395
 И майл : kmicmn2@gmail
 web : www.btmedi.com
 Хаяг : Монгол улс Улаанбаатар хот 1 дүгээр хороо, Энхтайваны гудамж Шүд эрүү              нүүрний эмгэг судлалын төв байр 4 давхар 407тоот


Солонгост холбоо барих:

Утас : +82-(0)31-810-9395
И майл : btmedi@naver.com
Хаяг : 3F, 3006-ho, SK M-city Tower, 195, Baekma-ro, ilsangdong-Gu, Goyung-Si, Republic of Korea, 410-839



2016년 7월 21일 목요일

Нурууны өвдөлт

#Нурууны өвдөлт
Нурууны өвдөлт маш түгээмэл тохиолддог зовиуруудын нэг юм. Насанд хүрсэн 10 хүн тутмын 9 нь амьдралынхаа аль нэг үед нурууны өвдөлтийг мэдэрч байсан байдаг бол, жил бүр ажил хийж байгаа 10 хүний 5-ийнх нь нуруу өвддөг ажээ.
Өвдөлт бүдэг, гэнэт хурц илрэх, төөнөх, чимчигнэх байдлаар илэрч; гар, бугуй, гуя, хөл рүү дамжиж болно.  Мөн шалтгаанаасаа хамааран гар, хөл суларч, бадайрах зэрэг шинж хавсарч илэрдэг.
Анатомийн байрлалаар нурууны өвдөлтийг:
–    Хүзүүний
–    Цээжний
–     Ууцны
–   Ахар сүүлний хэсгийн гэж ангилдаг. Эдгээрээс өвдөлт хамгийн түгээмэл илэрдэг хэсэг нь ууцны хэсэг юм.
Өвдөлт нь булчин, мэдрэл, яс, үе эсвэл нугалмын дотоод бүтэц (нугас)-аас үүдэж болох ба дотор эрхтэн цөс, нойр булчирхай зэргээс нуруу орчмоор өвдөлт үүсэж болно.
Нурууны өвдөлт ихэнхдээ эдийн гаралтай байдаг. Өвөрмөц бус нурууны өвдөлтийг булчин, фасциа, үе холбоосын улмаас үүсэж байна гэж үздэг. Энэ нь ойролцоогоор нурууны өвдөлтийн шалтгаануудын дотор 80%-ийг эзэлдэг ажээ. Тэгвэл бүгдээрээ нурууны булчин, фасциа, үе холбоосын анатомийн талаар авч үзье.    
Хүний нуруу нь 33 нугалам яснаас тогтож, тэдгээрийг булчин, үе холбоосууд хооронд нь холбож байдаг. Нуруу нь хэвийн үедээ S-хэлбэрийн физиологийн 3 муруйлттай. Энэ муруйлт нь тэнцвэрийг хадгалах, нурууны нугалмууд чөлөөтэй хөдөлгөх, гадны хүчийг саармагжуулах үүрэгтэй.
Булчин болон зөв байрлал нурууны физиологийн муруйлтыг хэвийн байлгадаг. Зөв байрлал гэдэг нь суух, явах, зогсох, хэвтэх гэх мэт хөдөлгөөн, ачааллын үед нуруунд хамгийн бага ачаалал өгөх байрлалыг хэлнэ. 
Нуруунд 2 том бүлэг булчин байдаг нь тэнийлгэгч, нугалагч булчингууд юм. Тэнийлгэгч булчингууд нь нурууны ард байрлаж, босох, юм өргөхөд оролцоно. Харин нугалагч булчингууд нь нугалмын урд талд байрлах хэвлийн булчингууд бөгөөд урагш бөхийх, тонгойход оролцдог. Нурууны булчингууд нь нугалмыг тогтвортой байлгахад оролцоно.
Нурууны өвдөлтийн дийлэнхи нь булчин, фасет үеээс гаралтай өвдөлт байдаг. Ихэнхи нурууны өвдөлт нь өвөрмөц бус буюу рентген, компьютер томографаар өөрчлөлтгүй хэрнээ эмнэлзүйд зовиур илэрдэг.
Тэгвэл фасет үе гэж юу вэ? Фасет үе нь нурууны чөлөөтэй хөдөлгөөнийг хангадаг. Нугалам бүр 4 фасет үетэй (урд хос – дээд фасет, хойд хос – доод фасет). Эдгээр фасет үе нугалмуудыг хооронд нь холбож өгдөг.
Мөн нугалмуудыг хооронд нь холбож, нугалмыг тогтвортой байлгаж, дискийг хамгаалдаг үе холбоосууд бий. Нуруунд 3 гол үе холбоос бий. (Товчилсон нэр ньALL, PLL, ligamentum flavum) ALL, PLL нь нугалмын биеийн дээрээс нь доош хүртэл үргэлжлэх холбоос ба нугалмыг их хэмжээний, өөрийнх нь чадлаас хэтэрсэн хөдөлгөөнөөс хамгаална.
(Нугалам, нугасыг хамгаалсан маш олон физиологийн зохицуулалт байгааг та анзаарсан байх. Бие физиологи маань ийм л гайхалтай шүү дээ. Чухал үүрэгтэй учраас л ингэсэн байж таарна.)
Эдгээр булчин, үе холбоосууд руу шим тэжээл буюу цусан хангамж хөдөлгөөний үед диффузын замаар ордог. Иймээс л удаан хугацаагаар суух, хөдөлгөөнгүй байх үед булчин, үе холбоосын цусан хангамж буурч, өвдөх шалтгаан болдог байна.

Энэ үед ямар арга хэмжээ авах вэ?

–  Хурц өвдөлтийн үед хөдөлгөөнийг хязгаарлаж, хэвтрийн дэглэм сахина.
–  Өвдөлтийн үед хэсэг газрын өвдөлт намдаах эм, түрхлэг, тос хэрэглэж болно.
–   Гэнэт, огцом илэрсэн өвдөлтийн үед эмчид үзүүлж зөвлөгөө авах хэрэгтэй.
– Амьдралын идэвхтэй хэв маяг, эрүүл зөв аргаар стресс тайлах зэрэг нь нурууны өвдөлтөөс сэргийлнэ.
Нуруу нь маш олон шалтгаанаар өвддөг. Энэ удаа та бүхэндээ хамгийн түгээмэл тохиолддог булчин, фасциа, үе холбоосын гаралтай өвдөлтийн талаар авч үзлээ.
Хөдөлгөөн, зөв байрлалаар суух, нуруундаа хамгийн бага ачаалал өгөх байдлаар юм өргөх (өргөж буй обьектийг биедээ ойр байрлуулан өргөх) нь нуруугаа хамгаалах хамгийн чухал, энгийн алхамууд билээ. 
 Монголд холбоо барих:




 Утас : +976-7000-9395
 И майл : kmicmn2@gmail
 web : www.btmedi.com
 Хаяг : Монгол улс Улаанбаатар хот 1 дүгээр хороо, Энхтайваны гудамж Шүд эрүү              нүүрний эмгэг судлалын төв байр 4 давхар 407тоот


Солонгост холбоо барих:

Утас : +82-(0)31-810-9395
И майл : btmedi@naver.com
Хаяг : 3F, 3006-ho, SK M-city Tower, 195, Baekma-ro, ilsangdong-Gu, Goyung-Si, Republic of Korea, 410-839


2016년 6월 8일 수요일

таньд хэрэгтэй мэдээлэл


  • таньд хэрэгтэй мэдээлэл
Хавдар судлалын чиглэлээр мэргэшсэн G SAM эмнэлгийн хавдрын тасгийн эрхлэгч И Чэ Ён эмч 2016 оны 6-р сарын 14-ний өдөр хавдрын өвчлөлтэй хүмүүст үнэ төлбөргүй үзлэг хийн зөвлөгөө өгнө. 

БНСУ-ын гоо сайхны мэс заслын "V" группийн захирал Жон Жае Мин эмч 2016 оны 06-р сард Монгол улсад айлчилан Номун эмнэлэгтэй хамтран цөөн тооны хүмүүст гоо сайхны мэс заслыг мэргэжлийн өндөр түвшинд хийх болсонтой холбогдуулан бүртгэл эхэлж буйг дуулгахад таатай байна. 
V группийн энэхүү мэс засал нь нэг удаа хийгдээд өнгөрөх биш хойшдоо тогтмол хийгдэж байхаар төлөвлөгдөж буйгаараа онцлог юм. 
БНСУ-д технологийн өндөр түвшинд хийгддэг ч төлбөр өндөр байдгаас хүссэн үйлчилгээгээ авч чадахгүй байгаа хүмүүст энэхүү мэс засал нь чадвартай эмчийн чанартай үйлчилгээг боломжийн үнээр авах сайхан боломж юм.

Монгол эмч нарт БНСУ-д өөрийн хүссэн чиглэлээр дадлага хийж сургалтанд хамрагдах сайхан боломж гарлаа.
Сургалтанд хамрагдах хүсэлтэй эмч нар ирж очих замын зардлаа өөрсдөө даах бөгөөд байр, хоол, сургалтын зар-дал эмнэлгийн зүгээс гарна.     

Монголд холбоо барих:




 Утас : +976-7000-9395
 И майл : kmicmn2@gmail
 web : www.btmedi.com
 Хаяг : Монгол улс Улаанбаатар хот 1 дүгээр хороо, Энхтайваны гудамж Шүд эрүү              нүүрний эмгэг судлалын төв байр 4 давхар 407тоот


Солонгост холбоо барих:

Утас : +82-(0)31-810-9395
И майл : btmedi@naver.com
Хаяг : 3F, 3006-ho, SK M-city Tower, 195, Baekma-ro, ilsangdong-Gu, Goyung-Si, Republic of Korea, 410-839


2016년 5월 20일 금요일

Үргүйдлийн эмчилгээтэй холбоотой үг хэллэгийн тайлбар

Үргүйдлийн эмчилгээтэй холбоотой үг хэллэгийн тайлбар.

  1. Өнгөрсөн зулбалт: Жирэмсэн болж эxогоор сав харагдах ч хөгжлийн явцад ураг харагдахгүй байх тоxиолдолд, эсвэл жирэмсэний эxэн үед (ерөнхийдөө 20долоо хоног хүртэл) амьгүй ураг нь зулбахгүйгээр умай дотор үлдсэн тохиолдолд амьгүй өндгөн эс гэж бас хэлдэг.
  2. Иx хэмжээний өндгөн эс: Хэд хэдэн өндгөн эсний хүүдийг өсгөх зорилготойгоор их хэмжээний өндгөн эсний эмийг хийх явц.
  3. Өндгөвчний хэт идэвхжилтийн хам шинж (OHSS:Ovarian Hyperstimulation Syndromе): Их хэмжээний өндгөн эсний тариаг хэрэглэснээс үүсч болох түгээмэл хавсарсан өвчин юм. Хэд хэдэн өндгөн эс гадагшилсны дараа биед буй судасны идэвхтэй бодис өсөж өндгөвч томорч цусан дахь чийг хэвлийн хөндийрүү гадагшилж хэвлий усан хавангаар дүүрч цусны бүлэгнэл үүсдэг.
  4. Өндгөн эс хандивлагч: Өндгөвчний дутагдал цэвэршилтийн эхэн үе зэргээс шалтгаалан өндгөн эс боловсруулж чадахгүй тохиолдолд өөр эмэгтэйгээс өндгөн эс хандивлан авах арга. Цуглуулсан өндгөн эсэнд гэр бүлийн хүний эр бэлгийн эсийг оруулан үр тогтоосны дараа умайд шилжүүлэн суулгаснаар жирэмсэн болох боломжтой.
  5. Өндгөн эс хадгалах: Өндгөн эсийг гүн хөлдөөж хадгалан ирээдүйд жирэмсэн болох магадлалыг өндөрсгөдөг анагаах ухааны мэс ажилбар юм. Oройтож төрөх 35наснаас өмнө, мөн хорт хавдрын эмчилгээний өмнө өндгөн эсийг гүн хөлдөөн хадгалвал дараа нь жирэмсэн болохыг хүссэн үедээ гэсгээн ашиглах боломжтой.
  6. Олон уйланхайт өндгөвчний хам шинж(PCOS:Polycystic ovary syndromе): Сарын тэмдгийн өөрчлөлт болон хэт авиан oлон уйланхайт өндгөвчний дүгнэлт, бэлгийн дааврын тэнцэл алдагдсанаас эрэгтэй гормоны илүүдэл шинж тэмдэг илэрдэг өвчнөөр эрэгтэйлэг эмэгтэй (эрэгтэй гормон нь давамгайлсан нөхцөлд эмэгтэй хүн эрэгтэй хүн шиг болно), үргүйдэл зэргийг үүсгэдэг өвчин юм.
  7. Өндгөн эс үл ялгарах: Өндгөн эс ялгарахгүй байх үeд сарын тэмдэг ирэхгүй байх магадлал өндөр байдаг. Хувь хүнээс шалтгаалан сарын тэмдэг жигд бус ирдэг тохиолдолд байдаг.
  8. Сарын тэмдэг ирэхгүй байх: 6н сараас дээш буюу, хэвийн сарын тэмдэгийн мөчлөгийн хугацаанаас 3дахин их хугацаанд сарын тэмдэг ирэхгүй байх тохиолдол.
  9. Үр хөврөл: Эр бэлгийн эс өндгөн эстэй нийлэн үүссэн нийлцээс эсийн хуваагдал эхлэх бөгөөд энэ үээс эхлэн жирэмслэх үe шат хүртэлх хугацааг нэрлэдэг. Умайд үр хөврөл бүрэлдэх болон умайн хөндийд бэхлэгдэх явц нь үр хөврөл бүрэлдэх үe шат бөгөөд, үүнээс өмнө эсүүдийн тооноос хамааран 2эсийн үe, 4эсийн үe, 8эсийн үe гэх мэтээр ялгадаг.
  10. Үр хөврөл шилжүүлэн суулгах: IVF (үр суулгах) мэс ажилбар нь тогтсон үр хөврөлийг 2-5 хоног өсгөн умайн хөндийд шилжүүлэн суулгадаг.
  11. Үр хөврөл гарахыг дэмжих: Тогтсон үр хөврөлийг умайд аюулгүй шилжүүлэн суулгахын тулд, суулгахын өмнө үр хөврөлийг хамгаалж байсан тунгалаг хальсны нэг хэсгийг зүсэн авч үр хөврөл өөрөө гарч ирэх боломжийг олгоно. Энэ нь суулгалтын амжилтыг өндөрсгөдөг.
  12. Дурангийн хагалгаа: Хэвлийн доторх шинжилгээ болон эмчилгээний дуран. Үргүйдлийн эмчилгээнд зориулсан умайн булчингын хавдарыг тайрж авах, үр дамжуулах хоолой, үр дамжуулах хоолойг бичил биетээр нөхөн сэргээх, умайн салст бүрхүүлийн мэс засал зэргийг хийхэд хэрэглэнэ.
  13. Бэлгийн харьцааны дараах шинжилгээ: Бэлгийн харьцааны дараа эмэгтэй хүний умайн хүзүү салст, эр бэлгийн эсийн хөдөлгөөн болон тоог шинжлэх үргүйдлийн шилжилгээ юм. 
  14. IVF (Үр шилжүүлэн суулгах мэс ажилбар): Эмэгтэй хүний биед энгийн байдлаар үр бүрэлдэх үйл явцыг биеийн гадна зохиомлоор бий болгох ажилбараар эр бэлгийн эс өндгөн эс нийлж тогтсон үр хөврөлийг умайн салст бүрхүүлд шилжүүлэн суулгаж буй үйл явцыг хэлнэ
  15. Хиймлээр үр тогтоох (Intrauterine Insemination): Эхнэрийн өндгөн эс бүрэлдэх явцад тааруулан нөхрийн үрийн шингэнийг умайд хийж жирэмслүүлэх аргыг хэлнэ. Энэ үед умайд суулгасан үрийн шингэн нь умайн салсавч зэргээр угаагдах эсвэл өөр явцаар дамжин хамгийн хөдөлгөөн сайтай эр бэлгийн эсийг л ялган авч жирэмслэх боломжыг өсгөж өгдөг.
  16. Умайн хүзүү: Үтрээнээс умай руу залгагдаж буй дунд хэсэг юм. Умайн хүзүү нь өндгөн эс гадагшлах үeд спермийг(эр бэлгийн эс) дамжуулах үүрэгтэй бөгөөд нэг төрлийн хадгалах агуулах шиг эр бэлгийн эсийг амьд хэлбэрээр нь хадгалах, аль болох жирэмслэх хугацааг нэмэгдүүлэх үүрэгтэй юм.
  17. Умайн гуурсан хоолойн шинжилгээ: Умайн гуурсан хоолойн бөглөрөл, умайн хөндийг (умайн дотор зай) шалгахын тулд хийгддэг үргүйдлийн шилжилгээ. Шинжилгээний үр дүнд үр дамжуулах хоолой битүүрч бөглөрсөн байх тохиолдолд зөвлөгч эмчийн зааврын дагуу жижиг мэс ажилбар хийн өндгөн эс гарах замыг өргөсгөн жирэмслэх оролдлого хийх юмуу ямар нэг мэс засал хийлгүйгээр IVF эмчилгээ (үр суулгах) хийх боломжтой.
  18. Умайн салст бүрхэвч: Умайн дотоод хэсгийг тойрсон хэсэг. Сарын тэмдгийн дараа эмэгтэй даавар нэмэгдэж умайн салст бүрхэвч зузаарч үр тогтоход бэлдэж эхэлдэг. Өндгөн эс ялгарахад жирэмсэн болоогүй үeд эмэгтэй даавар багасан зузаарсан салст бүрхэвчийн эд цустай хамт гадагшлах үзэгдлийг сарын тэмдэг гэж нэрлэдэг.
  19. Умайн салст бүрхүүлийн өвчин: Умайн салст бүрхэвчийн эд умайд бус өөр газарт байрласныг хэлнэ.
  20. Савны гадуурх жирэмслэлт: Үр тогтсон өндгөн эс умайн гадна хэсэгт байрлахыг хэлнэ. Савны гадуурх жирэмслэлтийн 90% нь умайн гуурсны жирэмслэлт байдаг бөгөөд, үүнээс гадна умайн хүзүүний жирэмслэлт, өндгөвчний жирэмслэлт гэж байдаг.
  21. Үр тогтолт: Эр бэлгийн нэг эс өндгөн эстэй нийлж үр тогтон 4-5 өдрийн турш умайн хөндийд орж, түүний хөвсийж зузаарсан салст бүрхэвчинд бэхлэгдэнэ.
  22. Шар биe : Өндгөн эс гадагшилж өндгөн эсний хүүдий өөрчлөгдөн бий болсон нэг төрлийн булчирхай. Шар биeийн гормони нь хэвлийд бүрэлдэх ургийг дэмждэг.
  23. Шар биeэс үүдэх даавар: Өнчин тархинаас ялгарах даавраар өндгөн эсийг өдөөн шар биeтийн үүслийг дэмжинэ.
  24. Шинжлэх ухааны аргаар жирэмслэх: Шинжилгээгээр жирэмсэн гэж харагдах боловч жирэмсний хүүдий харагдахаас өмнө амжилтгүй болох тохиолдлыг хэлнэ.
  25. Сарын тэмдгийн мөчлөг тогтвортой бус: Сарын тэмдгийн мөчлөг тогтвортой бус болж 35 хоногоос дээш хугацаагаар уртсахыг хэлнэ.


Монголд холбоо барих:


 Утас : +976-7000-9395
 И майл : kmicmn2@gmail
 web : www.btmedi.com
 Хаяг : Монгол улс Улаанбаатар хот 1 дүгээр хороо, Энхтайваны гудамж Шүд эрүү              нүүрний эмгэг судлалын төв байр 4 давхар 407тоот


Солонгост холбоо барих:

Утас : +82-(0)31-810-9395
И майл : btmedi@naver.com
Хаяг : 3F, 3006-ho, SK M-city Tower, 195, Baekma-ro, ilsangdong-Gu, Goyung-Si, Republic of Korea, 410-839