2016년 4월 18일 월요일

Бүдүүн гэдэсний үрэвсэл буюу колит.

Бүдүүн гэдэсний үрэвсэл буюу колит.

Бүдүүн гэдэсний дотоод буюу салст бүрхүүлийн үрэвслийг анагаах ухаанд колит гэж нэрлэдэг. Бүдүүн гэдэсний хурц үрэвсэл нь богино хугацаанд хүнд явагддаг бол архаг нь удаан ба зөөлөн явцтай байдаг. Бүдүүн гэдэсний хурц үрэвсэл нь цөөнгүй тохиолдолд нарийн гэдэсний үрэвсэл (энтероколит) ба ходоодны үрэвсэлтэй (гастрит) хамссан байдаг. Бүдүүн гэдэсний үрэвсэл дотроо янз бүр байна. Үүнд: шархлаат (гэдэсний ханан дээр шархлаа үүснэ), халдварт (өвчин үүсгэгч бичил биетнээр үүсгэгдэнэ), цус хомсдлын  (гэдэсний цусан хангам муудах), эмийн, туяаны гэх мэт.


Шалтгаан
Бүдүүн гэдэсний үрэвсэл үүсэх хэд хэдэн шалтгаан байдаг. Үүнд:
  • Гэдэсний халдвар (цусан суулга,салмонеллез ба бусад)
  • Цөсний хүүдий ба нойр булчирхайн халдварын голомт
  • Хэд хэдэн антибиотикийг удаан хугацаагаар хэрэглэх (жишээ нь: линкомицин),
  • Гэдэсний цусан хангамж алдагдах (настай хүмүүст ажиглагддаг),
  • Зөв бус хооллолт (хоолондоо гурилан болон амьтны гаралтай бүтээгдэхүүн ихээр хэрэглэх, хурц хоол  ба архи хэрэглэх, нэг янзын хоол тогтмол хэрэглэх)
  • Гэдэсний бичил орчны тэнцвэр алдагдах
  • Хоолны харшил
  • Цагаан хорхой
  • Хар тугалга ба хүнцэл /мыщьяк/ зэргийн хордлого,
  • Удамшил
    Түүнээс гадна бүдүүн гэдэсний үрэвсэл үүсэхэд сэтгэл санааны дарамт, биеийн хүчний хүнд ажил, өдрийн зохисгүй дэглэм зэрэг нь нөлөөлдөг.
Явц
Бүдүүн гэдэсний бүх л төрлийн үрэвсэл нь гэдэсний салст бүрхүүлийн гэмтлээс үүдэлтэй байдаг. Бүдүүн гэдэсний үрэвсэл гэдэсний халдвараар үүсгэгдсэн бол хурц, хүнд хэлбэрээр явагддаг. Бактери ба шимэгч хорхой (жишээ нь: амеб) гэдэсний салст  бүрхүүл дээр бэхлэгдэхдээ  гэмтээдэг. Үр дүнд үрэвсэл бий болно. Гэдэсний хана хавагнан, хэвийн агшилт нь алдагдана. Хүндээр бие засахад өвдөнө. Гэдэс базлан өвдөж, заримдаа цус, салстай өтгөн гарна. Хэвлийгээр өвдөнө. Бактерийн гаргасан хор цусанд орсноор халуурна. Бүдүүн гэдэсний архаг үрэвслийн үед гэдэсний хананы цусан хангамж алдагдах,  зохисгүй хооллолт, хоолны харшил зэрэг бусад шалтгааны улмаас салтс бүрхүүл гэмтдэг.
Шинж тэмдэг
Бүдүүн гэдэсний бүх л төрлийн үрэвслийн үед хэвлийгээр өвдөх шинж илэрдэг. Үүнтэй зэрэгцэн гэдэс хуржигнах, дүүрэх шинж илэрч болно. Өтгөн гадагшлуулалт нь гүйлгэх, хатах зэргээр тогтвогүй байна. Өтгөн салслаг, цустай гарах нь ч бий. Бие сулрарч хүнд тохиолдолд халуурна. Бүдүүн гэдэсний хурц үрэвсэл нь хэдэн өдрөөс хэдэн долоо хоног  хүртэл үргэлжилнэ, харин архаг үрэвсэл нь түүнээс ч урт үргэлжилнэ.
Оношлогоо
Бүдүүн гэдэсний үрэвслийг ходоод гэдэсний эмч, бүдүүн, шулуун гэдэсний эмч оношилно. Мэргэжилтнүүд зовиурыг сонсон, үзлэг хийгээд, дараа нь шинжилгээ хийлгэнэ.
Юуны өмнө өтгөний шинжилгээ өгөх ба түүгээр гэдэс зөв ажиллаж байна уу, эсвэл гэдэсний халдвар байгаа эсэхийг тодорхойлно. Бүдүүн гэдэсний үрэвслийн оношлогоонд дараах шинжилгээг хэрэглэдэг, үүнд:
  • Ирригоскопия. Урьдчилан гэдсийг тодотгогч бодисоо дүүргэн рентгенд харах.
  • Ректоманоскопия. Ректоскоп гэдэг тусгай багажийг хошногоор гэдэс рүү 30 см хүртэл оруул хардаг.
  • Колоноскопия. Ректоманоскопитой адилхан ч  1 метр хүртэл харна.
Дээр дурдсан шинжилгээнүүдийг хийлгэхийн өмнө гэдсээ цэвэрлэх, хоолны дэглэм барих зэргээр эмчийн зөвлөгөөний дагуу биеэ бэлдэх шаардлагатай.Мөн эмч хэвлийн эрхтний чанд авиан шинжилгээ хийнэ.
Эмчилгээ
Бүдүүн гэдэсний бүх төрлийн үрэвслийн эмчилгээ нь хоолны тусгай дэглэм баримтлахаас эхэлдэг. Цаашдын эмчилгээ нь өвчинг үүсгэсэн шалтгаанаас хамаарна. Жишээлэхэд, халдвараар үүсгэгдсэн бол антибиотик хэрэглэнэ, удаан хугацаанд эм хэрэглснээс болсон бол эмийг хасна. Удаан хугацаагаар үргэлжилсэн бүдүүн гэдэсний үрэвслийн эмчилгээнд эмийн, нөхөн сэргээх, сэтгэл засах зэрэг цогц хийнэ. Рашаан сувиллын эмчилгээ сайн нөлөөтэй байдаг.
Монголд холбоо барих:


 Утас : +976-7000-9395
 И майл : kmicmn2@gmail
 web : www.btmedi.com
 Хаяг : Монгол улс Улаанбаатар хот 1 дүгээр хороо, Энхтайваны гудамж Шүд эрүү              нүүрний эмгэг судлалын төв байр 4 давхар 407тоот


Солонгост холбоо барих:

Утас : +82-(0)31-810-9395
И майл : btmedi@naver.com
Хаяг : 3F, 3006-ho, SK M-city Tower, 195, Baekma-ro, ilsangdong-Gu, Goyung-Si, Republic of Korea, 410-839

Хеликобактери гэж юу вэ?


#Хеликобактери гэж юу вэ?
Хеликобактери пилори нь спирал хэлбэртэй, 5х3 микрометр хэмжээтэй, нэг талын төгсгөлдөө 4-6 ширхэг шилбүүртэй ба түүнийхээ тусламжтайгаар хөдөлдөг, ходоодны салст бүрхүүлд амьдарч, ходоод 12 хуруу гэдэсний архаг өвчин үүсгэдэг нян юм.
Хеликобактери пилори ходоодны салстыг гэмтээдэг олон төрлийн хор ялгаруулснаар бие махбодийн хамгаалах эсүүдийг ходоодны салст бүрхүүл дээр дуудан авчирдаг. Хамгаалах эсүүдээс нянг устгах бодис ялгарах боловч тэр нь нянгаас гадна ходоодны салт бүрхүүлийг хайлуулж гэмтээдэг.

Ингэж ходоодны хамгаалах бүрхүүл гэмтсэнээр үрэвсэл, шарх цаашилбал хавдар үүсдэг. Хеликобактери пилорийн хор уршиг нь хеликобактери хоол боловсруулах замаар халдварлан орж ходоод 12 хуруу гэдэсний архаг үрэвсэл, шархлаа, хавдар үүсгэдэгт оршино. Ходоод, 12 хуруу гэдэсний шархлааны 70% нь хеликобактерийн шалтгаантай байдаг. Өндөр хөгжилтэй. Жил бүр 500,000-850,000 шинэ тохиолдол бүртгэгдэж, 1 сая гаруй хүн энэхүү өвчний улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлдэг байна.
Хеликобактери пилорийн халдвартай 3 хүн тутмын 1 нь ходоодны хорт хавдарт шилжих магадлалтай байдаг. Ийм учраас хамгийн өндөр тархалттай гэдгээрээ 2-р байранд ходоодны хорт хавдар орж дэлхийн хүн амд зонхилон тохиолдож байна. Ходоодны хортой хавдрын 70-90% нь Хеликобактери пилоритой хавсарсан байдаг.
Ходоод гэдэсний өвчнөөс гадна Хеликобактериар үүсгэгддэг хэд хэдэн өвчин байдаг. Тухайлбал: улаан батга, нүүрээр тууралт гарах, хамрийн дайвар хөндий, шүд орчмын эдийн үрэвсэлт өвчнүүдийн үед хеликобактерийг устгах эмчилгээ үр дүнтэй байдаг. Хеликобактери пилори нянг дэлхийн 3 хүн тутмын 1 нь тээж явдаг. Та тэр 1/3 нь мөн үгүй юу гэдгээ урьдчилан сэргийлэх үзлэгээр оношлоорой.


Монголд холбоо барих:


 Утас : +976-7000-9395
 И майл : kmicmn2@gmail
 web : www.btmedi.com
 Хаяг : Монгол улс Улаанбаатар хот 1 дүгээр хороо, Энхтайваны гудамж Шүд эрүү              нүүрний эмгэг судлалын төв байр 4 давхар 407тоот


Солонгост холбоо барих:

Утас : +82-(0)31-810-9395
И майл : btmedi@naver.com
Хаяг : 3F, 3006-ho, SK M-city Tower, 195, Baekma-ro, ilsangdong-Gu, Goyung-Si, Republic of Korea, 410-839


2016년 4월 11일 월요일

Лазераар хараа тэглэх

Лазераар хараа тэглэх хагалгаа хэрхэн хийгддэг вэ?
Лазераар хараа засах технологийн хамгийн боловсронгуй нь LASIK хагалгаа юм. Хамгийн оновчтой, өвдөлтгүй технологи. Энэ хагалгаа нь өндөр нарийвчлалтай мэс заслын технологийг эксимер лазерын үйлчилгээтэй хослуулсан байдаг бөгөөд нүдний эвэрлэгийн давхаргуудын бүтцийг аль болох гэмтээлгүй хадгалж үлдээх хамгийн үр дүнтэй, оновчтой аргад тооцогддог. Лазераар хараа засах хагалгаа нь юун түрүүнд харааг иж бүрэн оношлохоос эхэлнэ. Уг оношлогоогоор хараа, түүний төрөл, харааны эмгэгийн зэрэг, нүдний даралт, эвэрлэг бүрхэвчийн топографи, зузаан, муруйлт зэргийг тодорхойлдог. Эцэст нь лазер хагалгаа хийх боломжтой эсэхийг тогтоож өгнө.
Хагалгаа нь хэсэгчилсэн мэдээ алдуулалтан дор нүд тус бүрд 10 минут орчим хугацаатай хийгдэх бөгөөд лазераар үйлчлэх хугацаа нь 20 секундээс 1.5 минут орчим байна. Энэ хугацаа нь харааны гэмтлийн зэргээс шалтгаална. Биологийн эдүүдэд эксимер лазер үйлчилснээр молекул хоорондын холбоос тасарч зарим молекулууд чөлөөлөгдөнө. Энэ нь эвэрлэг бүрхэвчийн эдийг халаахгүйгээр ууршуулах боломжтой болгоно. Эксимерлазерын туяа нь эвэрлэгийн зөвхөн өнгөн давхаргад үйлчилж эвэрлэгийн хэлбэрийг өөрчилдөг.

Эхлээд микрокерат хэмээх мэс заслын автомат төхөөрөмжийн тусламжтайгаар эвэрлэг эдийн дунд давхарга руу нэвтрэнэ. Энэ нь ердөө 2-5-хан секунд болох бөгөөд өвчин мэдрэгдэхгүй. Энэ үед эвэрлэг бүрхэвчийн өнгөн давхаргыг хуулах бөгөөд лазерын тусламжтайгаар гэрлийн туяа нүдний торлогийн яг төвд тусаж байхаар оптик хэмжигдхүүнүүдийг өөрчилж эвэрлэг бүрхэвчийн хэлбэрийг засна. Дараа нь өмнө хуулсан эвэрлэг бүрхэвчийн өнгөн давхаргыг буцааж /бүтээнэ/ тавина. Ингэхдээ оёдол хэрэглэхгүй. Эксимер лазерийн бүх үйлчилгээ компьютерийн программаар удирдагдана. Мэдээж уг программд өвчтөний нүдний бүх үзүүлэлтийг урьдчилан суулгасан байдаг. Хагалгааны дараа хагас цаг болоод нүдэнд үзлэг хийнэ. Үзлэгийн үеэр өвчтөнд 7 хоногийн турш дусаах нүдний дусал, өвчин намдаах болон үрэвслийн эсрэг бэлдмэл өгнө.
Хагалгааны дараа нүд торох, нулимс гоожих, гэрлээс зайлсхийх гэх мэт бага зэрэг гаж нөлөө үүсч болох бөгөөд энэ нь ихэнхдээ 2 цагийн дараа арилна. Тэгээд л ердийн эрүүл хараатай болж, нүдний шил, линз зэргээс хараат бус байхаа болино. Эхний өдрөөсөө л машин жолоодох, компьютер дээр ажиллах, зурагт үзэх, спортоор хичээллэх зэргээр хэвийн амьдралаа үргэлжлүүлэх боломжтой.

Гэхдээ хагалгаа хийлгэхэд хориглох заалтууд гэж байгаа. Тухайлбал ойрын хараа түргэн хугацаанд хэт муудсан, жирэмсэн байх, хатгаа туссан, эвэрлэг бүрхэвч чинь хэтэрхий нимгэн байх болон нүдний хэд хэдэн төрлийн өвчний үед лазераар хараагаа тэглүүлэх боломжгүй юм байна. Хамгийн гол нь иж бүрэн оношлогоо хийлгэх нь чухал.
Монголд холбоо барих:


 Утас : +976-7000-9395
 И майл : kmicmn2@gmail
 web : www.btmedi.com
 Хаяг : Монгол улс Улаанбаатар хот 1 дүгээр хороо, Энхтайваны гудамж Шүд эрүү              нүүрний эмгэг судлалын төв байр 4 давхар 407тоот


Солонгост холбоо барих:

Утас : +82-(0)31-810-9395
И майл : btmedi@naver.com
Хаяг : 3F, 3006-ho, SK M-city Tower, 195, Baekma-ro, ilsangdong-Gu, Goyung-Si, Republic of Korea, 410-839