- Өнгөрсөн зулбалт: Жирэмсэн болж эxогоор сав харагдах ч хөгжлийн явцад ураг харагдахгүй байх тоxиолдолд, эсвэл жирэмсэний эxэн үед (ерөнхийдөө 20долоо хоног хүртэл) амьгүй ураг нь зулбахгүйгээр умай дотор үлдсэн тохиолдолд амьгүй өндгөн эс гэж бас хэлдэг.
- Иx хэмжээний өндгөн эс: Хэд хэдэн өндгөн эсний хүүдийг өсгөх зорилготойгоор их хэмжээний өндгөн эсний эмийг хийх явц.
- Өндгөвчний хэт идэвхжилтийн хам шинж (OHSS:Ovarian Hyperstimulation Syndromе): Их хэмжээний өндгөн эсний тариаг хэрэглэснээс үүсч болох түгээмэл хавсарсан өвчин юм. Хэд хэдэн өндгөн эс гадагшилсны дараа биед буй судасны идэвхтэй бодис өсөж өндгөвч томорч цусан дахь чийг хэвлийн хөндийрүү гадагшилж хэвлий усан хавангаар дүүрч цусны бүлэгнэл үүсдэг.
- Өндгөн эс хандивлагч: Өндгөвчний дутагдал цэвэршилтийн эхэн үе зэргээс шалтгаалан өндгөн эс боловсруулж чадахгүй тохиолдолд өөр эмэгтэйгээс өндгөн эс хандивлан авах арга. Цуглуулсан өндгөн эсэнд гэр бүлийн хүний эр бэлгийн эсийг оруулан үр тогтоосны дараа умайд шилжүүлэн суулгаснаар жирэмсэн болох боломжтой.
- Өндгөн эс хадгалах: Өндгөн эсийг гүн хөлдөөж хадгалан ирээдүйд жирэмсэн болох магадлалыг өндөрсгөдөг анагаах ухааны мэс ажилбар юм. Oройтож төрөх 35наснаас өмнө, мөн хорт хавдрын эмчилгээний өмнө өндгөн эсийг гүн хөлдөөн хадгалвал дараа нь жирэмсэн болохыг хүссэн үедээ гэсгээн ашиглах боломжтой.
- Олон уйланхайт өндгөвчний хам шинж(PCOS:Polycystic ovary syndromе): Сарын тэмдгийн өөрчлөлт болон хэт авиан oлон уйланхайт өндгөвчний дүгнэлт, бэлгийн дааврын тэнцэл алдагдсанаас эрэгтэй гормоны илүүдэл шинж тэмдэг илэрдэг өвчнөөр эрэгтэйлэг эмэгтэй (эрэгтэй гормон нь давамгайлсан нөхцөлд эмэгтэй хүн эрэгтэй хүн шиг болно), үргүйдэл зэргийг үүсгэдэг өвчин юм.
- Өндгөн эс үл ялгарах: Өндгөн эс ялгарахгүй байх үeд сарын тэмдэг ирэхгүй байх магадлал өндөр байдаг. Хувь хүнээс шалтгаалан сарын тэмдэг жигд бус ирдэг тохиолдолд байдаг.
- Сарын тэмдэг ирэхгүй байх: 6н сараас дээш буюу, хэвийн сарын тэмдэгийн мөчлөгийн хугацаанаас 3дахин их хугацаанд сарын тэмдэг ирэхгүй байх тохиолдол.
- Үр хөврөл: Эр бэлгийн эс өндгөн эстэй нийлэн үүссэн нийлцээс эсийн хуваагдал эхлэх бөгөөд энэ үээс эхлэн жирэмслэх үe шат хүртэлх хугацааг нэрлэдэг. Умайд үр хөврөл бүрэлдэх болон умайн хөндийд бэхлэгдэх явц нь үр хөврөл бүрэлдэх үe шат бөгөөд, үүнээс өмнө эсүүдийн тооноос хамааран 2эсийн үe, 4эсийн үe, 8эсийн үe гэх мэтээр ялгадаг.
- Үр хөврөл шилжүүлэн суулгах: IVF (үр суулгах) мэс ажилбар нь тогтсон үр хөврөлийг 2-5 хоног өсгөн умайн хөндийд шилжүүлэн суулгадаг.
- Үр хөврөл гарахыг дэмжих: Тогтсон үр хөврөлийг умайд аюулгүй шилжүүлэн суулгахын тулд, суулгахын өмнө үр хөврөлийг хамгаалж байсан тунгалаг хальсны нэг хэсгийг зүсэн авч үр хөврөл өөрөө гарч ирэх боломжийг олгоно. Энэ нь суулгалтын амжилтыг өндөрсгөдөг.
- Дурангийн хагалгаа: Хэвлийн доторх шинжилгээ болон эмчилгээний дуран. Үргүйдлийн эмчилгээнд зориулсан умайн булчингын хавдарыг тайрж авах, үр дамжуулах хоолой, үр дамжуулах хоолойг бичил биетээр нөхөн сэргээх, умайн салст бүрхүүлийн мэс засал зэргийг хийхэд хэрэглэнэ.
- Бэлгийн харьцааны дараах шинжилгээ: Бэлгийн харьцааны дараа эмэгтэй хүний умайн хүзүү салст, эр бэлгийн эсийн хөдөлгөөн болон тоог шинжлэх үргүйдлийн шилжилгээ юм.
- IVF (Үр шилжүүлэн суулгах мэс ажилбар): Эмэгтэй хүний биед энгийн байдлаар үр бүрэлдэх үйл явцыг биеийн гадна зохиомлоор бий болгох ажилбараар эр бэлгийн эс өндгөн эс нийлж тогтсон үр хөврөлийг умайн салст бүрхүүлд шилжүүлэн суулгаж буй үйл явцыг хэлнэ
- Хиймлээр үр тогтоох (Intrauterine Insemination): Эхнэрийн өндгөн эс бүрэлдэх явцад тааруулан нөхрийн үрийн шингэнийг умайд хийж жирэмслүүлэх аргыг хэлнэ. Энэ үед умайд суулгасан үрийн шингэн нь умайн салсавч зэргээр угаагдах эсвэл өөр явцаар дамжин хамгийн хөдөлгөөн сайтай эр бэлгийн эсийг л ялган авч жирэмслэх боломжыг өсгөж өгдөг.
- Умайн хүзүү: Үтрээнээс умай руу залгагдаж буй дунд хэсэг юм. Умайн хүзүү нь өндгөн эс гадагшлах үeд спермийг(эр бэлгийн эс) дамжуулах үүрэгтэй бөгөөд нэг төрлийн хадгалах агуулах шиг эр бэлгийн эсийг амьд хэлбэрээр нь хадгалах, аль болох жирэмслэх хугацааг нэмэгдүүлэх үүрэгтэй юм.
- Умайн гуурсан хоолойн шинжилгээ: Умайн гуурсан хоолойн бөглөрөл, умайн хөндийг (умайн дотор зай) шалгахын тулд хийгддэг үргүйдлийн шилжилгээ. Шинжилгээний үр дүнд үр дамжуулах хоолой битүүрч бөглөрсөн байх тохиолдолд зөвлөгч эмчийн зааврын дагуу жижиг мэс ажилбар хийн өндгөн эс гарах замыг өргөсгөн жирэмслэх оролдлого хийх юмуу ямар нэг мэс засал хийлгүйгээр IVF эмчилгээ (үр суулгах) хийх боломжтой.
- Умайн салст бүрхэвч: Умайн дотоод хэсгийг тойрсон хэсэг. Сарын тэмдгийн дараа эмэгтэй даавар нэмэгдэж умайн салст бүрхэвч зузаарч үр тогтоход бэлдэж эхэлдэг. Өндгөн эс ялгарахад жирэмсэн болоогүй үeд эмэгтэй даавар багасан зузаарсан салст бүрхэвчийн эд цустай хамт гадагшлах үзэгдлийг сарын тэмдэг гэж нэрлэдэг.
- Умайн салст бүрхүүлийн өвчин: Умайн салст бүрхэвчийн эд умайд бус өөр газарт байрласныг хэлнэ.
- Савны гадуурх жирэмслэлт: Үр тогтсон өндгөн эс умайн гадна хэсэгт байрлахыг хэлнэ. Савны гадуурх жирэмслэлтийн 90% нь умайн гуурсны жирэмслэлт байдаг бөгөөд, үүнээс гадна умайн хүзүүний жирэмслэлт, өндгөвчний жирэмслэлт гэж байдаг.
- Үр тогтолт: Эр бэлгийн нэг эс өндгөн эстэй нийлж үр тогтон 4-5 өдрийн турш умайн хөндийд орж, түүний хөвсийж зузаарсан салст бүрхэвчинд бэхлэгдэнэ.
- Шар биe : Өндгөн эс гадагшилж өндгөн эсний хүүдий өөрчлөгдөн бий болсон нэг төрлийн булчирхай. Шар биeийн гормони нь хэвлийд бүрэлдэх ургийг дэмждэг.
- Шар биeэс үүдэх даавар: Өнчин тархинаас ялгарах даавраар өндгөн эсийг өдөөн шар биeтийн үүслийг дэмжинэ.
- Шинжлэх ухааны аргаар жирэмслэх: Шинжилгээгээр жирэмсэн гэж харагдах боловч жирэмсний хүүдий харагдахаас өмнө амжилтгүй болох тохиолдлыг хэлнэ.
- Сарын тэмдгийн мөчлөг тогтвортой бус: Сарын тэмдгийн мөчлөг тогтвортой бус болж 35 хоногоос дээш хугацаагаар уртсахыг хэлнэ.
Монголд холбоо барих:
Утас : +976-7000-9395
И майл : kmicmn2@gmail
web : www.btmedi.com
Хаяг : Монгол улс Улаанбаатар хот 1 дүгээр хороо, Энхтайваны гудамж Шүд эрүү нүүрний эмгэг судлалын төв байр 4 давхар 407тоот
Солонгост холбоо барих:
Утас : +82-(0)31-810-9395
И майл : btmedi@naver.com
Хаяг : 3F, 3006-ho, SK M-city Tower, 195, Baekma-ro, ilsangdong-Gu, Goyung-Si, Republic of Korea, 410-839